Украин дахь Оросын түрэмгийллийн эсрэг Их долоогийн бүлгийн бусад орнуудтай хориг арга хэмжээ авахаар тохиролцсоны дараа Япон улс Оросын нефтийн импортыг зогсооход цаг хугацаа шаардагдана гэж Ерөнхий сайд Фумио Кишида даваа гарагт мэдэгдэв.

Япон зэрэг улсууд Оросын шатахуунаас ихээхэн хамааралтай хэдий ч өнгөрсөн ням гарагт Их долоогийн орнууд цахим хурал хийж, энэ үеэр Ерөнхийлөгч Владимир Путинд дарамт шахалт үзүүлэхийн тулд Оросын шатахуунаас татгалзахаа амласан.

Кишида Их долоогийн уулзалтын үеэр хэлсэн үгээ давтан “Эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай улсын хувьд энэ нь маш хэцүү шийдвэр юм. Гэхдээ одоогийн байдлаар Их долоогийн зохицуулалт хамгийн чухал” гэж хэлэв.

“Оросын нефтийн импортыг бууруулах, зогсоох цаг хугацааны хувьд бид бодит нөхцөл байдлыг үнэлэхийн зэрэгцээ үүнийг анхаарч үзэх болно. Бид үе шаттайгаар зогсоох алхмыг яарч эхлүүлэхгүй” гэж мэдэгджээ.

“Refinitiv”-ийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш усан замаар Оросоос Япон руу нефть зөөвөрлөөгүй байна. Дөрөвдүгээр сард Оросоос Япон руу 1.9 сая баррель нефть экспортолсон нь жилийн өмнөх мөн үеэс 33 хувиар буурсан үзүүлэлт гэв.

Тус улс өнгөрсөн гуравдугаар сард нийт 89 сая баррель газрын тос импортолсон байна.

2021 онд Японы нийт нефтийн импортын 33 сая баррель буюу дөрвөн хувийг Оросын нефть бүрдүүлж байжээ.

Оросын нефтийн импортыг даруй зогсооход хэцүү боловч нүүрсний импортыг үе шаттайгаар хориглож, шингэрүүлсэн хийг үлдээнэ гэж Япон улс аль хэдийн мэдэгдсэн. Япон улс нь 2011 онд Фукушимагийн цөмийн гамшгийн дараа цөмийн реакторуудынхаа дийлэнх хэсгийг хааснаас хойш онцгой хүнд байдалд орсон юм.

Эх сурвалж: Reuters

#Кишида, #Оросын нефть, #Японы Ерөнхий сайд Кишида,