Даваа гарагт Шри Ланкийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү эдийн засгийн хямралаас гарах арга замыг эрэлхийлэхийн тулд эв нэгдлийн засгийн газар байгуулах зорилгоор тус улсын ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн ч эсэргүүцэгчид түүний дүүг ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохыг мөн шаардаж байна.
Засгийн газрын бүх гишүүд мөн суудлаасаа буусан байна.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Налака Годахева “Ерөнхийлөгч бие даагч болон сөрөг хүчинтэй улс төрийн намуудтай уулзах бөгөөд ойрын хэдэн хоногт шинэ засгийн газар байгуулагдана гэж найдаж байна” гэж мэдэгджээ.
Коломбо хотод эрх баригч намын дэмжигчид засгийн газрын эсрэг жагсаал руу дайрч, цагдаа нар мөргөлдөөнийг таслахын тулд нулимс асгаруулагч хий, усан буугаар цохилт өгснөөс хэдэн цагийн дараа Ерөнхий сайд Махинда Ражапакса огцорчээ.
Эрх баригч намын парламентын гишүүн Амаракерти Ахукорала Коломбо хотын ойролцоох Ниттамбува хотод засгийн газрын эсрэг жагсагчидтай мөргөлдөөн гарсны дараа нас барсан гэж цагдаагийн эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлсэн байна. Мөргөлдөөний үеэр мөн өөр гурван хүн шархадсан бөгөөд олон арван жагсагчид байрлаж байгаа тул бүс нутаг хурцадмал хэвээр байна гэж эх сурвалж хэлэв.
Мөргөлдөөний дараа Шри Ланкийн ерөнхий сайдын дүү болох Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн өнгөрсөн долоо хоногт зарласан онц байдал дээр үндэслэн улс даяар хөл хорио тогтоогоод байна.
22 сая хүн амтай арлын улс цахилгаан эрчим хүчний хомсдолд нэрвэгдэж, түлш, хий, эм тариа зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийн хомсдолд орж, засгийн газарт 50 сая доллар ашиглах боломжтой гадаад нөөц үлдсэн байна.
Гуравдугаар сарын сүүлчээр жагсаал эхэлсэн бөгөөд эсэргүүцэгчид тайван замаар гудамжинд гарч, ах дүүсийг огцрохыг шаардаж ирсэн. Жагсаал эхэлснээс хойш анх удаа засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчид хоорондоо мөргөлдсөн нь энэ аж.
Ерөнхийлөгч Ражапакса “Twitter” хуудсандаа “Улс төрийн итгэл үнэмшлээс үл хамааран өдөөн хатгах ажиллагаа явуулж, үүнд оролцсон хүмүүсийн хүчирхийллийн үйлдлийг эрс буруушааж байна. Хүчирхийлэл одоогийн асуудлыг шийдэхгүй” гэж мэдэгджээ.
Коломбо хотод олон мянган хүн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэн жагссаар байна.
Эх сурвалж: Reuters