Монголын Үндэсний Бөхийн Холбоо, SPS HD телевиз хамтран энэ цаг үед ид сайн барилдаж байгаад бөхчүүдийг хамруулсан “Үндэсний цомын төлөөх багийн барилдаан”-ыг зохион байгуулахаар боллоо. Тус багийн барилдаан нь 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын багийг хамруулна. Төслийн гол зорилго нь Монгол үндэсний бөхийн дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэн тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх,  үндэсний спортын топ контентийг бий болгох юм. Бөхийн ёс зүй, үүрэг хариуцлагыг шинэ шатанд гаргаж, амжилтыг бодитоор үнэлж, тогтмол өндөр орлоготой болгож энэхүү спортыг цэвэр, шударга, өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар хүргэх зорилго агуулж байна.

Энэхүү төсөл 2022 оны  аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багийн 52 барилдааныг зохион байгуулж, Үндэсний цомын аварга багийг тодруулна. Нийт шагналын сан 650 сая төгрөг.

Гэрэл зургийг MPA.mn

SPS HD телевиз сүүлийн таван жилийн турш үзэгч олондоо үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулан хүргэж байгаа. Монгол үндэсний бөхийн өв соёлыг түгээх, үндэсний бахархлыг сэргээх, бөхийн спортыг олон нийтэд эерэгээр сурталчлахад чиглэсэн контентуудыг бэлтгэн үзүүлж байна. Энэ хугацаанд бөхийн барилдааны шүүлтэд удаашруулах төхөөрөмжийг туршин нэвтрүүлж, үндэсний бөхийн шууд дамжуулалт, тайлбар, статистик бүртгэлийг шинэ түвшинд гаргахаар зорин ажиллаж байна.

ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН ЯВАГДАХ ДҮРЭМ

  • Баг тус бүр үндсэн таван гишүүнтэй байх бөгөөд сэлгээний нэг тамирчинтай байна.

Урьдчилсан шат:

  • Оролцогч 32 баг урьдчилсан нэгдүгээр шатанд сугалаагаар хүч үзнэ.
  • Энэ шатанд хоёр ялалт авсан шилдэг найман баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрхээ авна.

Тойргийн барилдаан:

  • Тойргийн барилдаанд шалгарсан баг бусад долоон багтайгаа тойргоор барилдана.
  • Хожсон баг 3 оноо авах бол хожигдсон баг 1 оноо авна.
  • Тойргийн барилдаан дуусахад хамгийн олон оноо цуглуулсан баг “МҮБХ” Үндэсний цомын ялагчаар тодорно.

Барилдаан болох хугацаа:

  • Тэгш тоотой сар бүрийн эхний 12 хоногт “МҮБХ” Үндэсний цомын барилдаанууд Монгол бөхийн өргөөнд болно.

Тусгай дүрэм:

  • Барилдааны үргэлжлэх хугацаа найман минут байна. Энэ хугацаанд багтаж барилдаанаа дуусгавал давааны мөнгөө бүрэн авна. Харин барилдааны хугацаа 8 минутаас хэтэрвэл давааны мөнгө шатлан хасагдана.

#онцолсон, #Монголын Үндэсний Бөхийн Холбоо,