COVID-19

УВС АЙМАГ: Зүүнхангай сумын сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Увс аймгийн Зүүнхангай сумын сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа гэж аймгийн Шуурхай штабнаас мэдээллээ.

Тодруулбал, Нийслэл хотоос Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын чиглэлд өчигдөр нэг автобус тээвэрлэлт хийсэн бөгөөд Зүүнхангай хяналтын пост дээр зорчигчдоос түргэвчилсэн шинжилгээ авахад нэг иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарсан юм. Нийт зорчигчдыг PCR шинжилгээний хариу баталгаажтал тусгаарлах байрны хяналтанд аваад байсан билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet