ОРОН НУТАГ

ФОТО: Хүмүүнлэгийн тусламжийг 740 өрхөд хүргэнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэх  хоёрдахь ээлжийн тусламжийн цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө.

142384421_4330974260251769_9087564254223168959_o.jpg

Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240,000 төгрөг, 127,750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгоно.

Малын эрдэс тэжээлийн өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ширхэг, малын туурайн тос 1 ширхэг зэрэг зүйлс багтсан байна.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс нэгдүгээр сард  20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Эх сурвалж: Монголын Улаанзагалмайн нийгэмлэг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet