Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) Бээжингийн олимпын наадмын үеэр үүссэн Камила Валиеватай холбоотой маргааны улмаас олон улсын томоохон тэмцээн, тэр дундаа олимпд оролцох тамирчдын насны доод хязгаарыг 15-аас 17 болгон нэмэгдүүлэхээр болжээ.
“ISU” нь мэдэгдэлдээ “уран гулгагчдын бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг” хамгаалахын тулд насны хязгаарыг өөрчилнө хэмээн тайлбарласан байна.
Насны хязгаарыг 2023-24 оны улиралд 16 нас, 2024-25 оноос хойш 17 нас байхаар тогтоожээ.
Хоёрдугаар сард болсон Олимпын тэмцээний үеэр 15 настай Оросын тамирчин Валиева өвлийн олимпын наадамд дөрвөлсөн харайлтыг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй тамирчин болж, олны магтаалыг хүртэж байв.
Гэтэл Валиевагийн оролцсон багийн төрлийн медалийг гардуулахаас өмнө түүний 2021 оны арван хоёрдугаар сард өгсөн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан нь ил болж, түүнийг тэмцээнээс түр хассан юм.
Валиевагаас зүрхний триметазидин гэх хориотой эм илэрсэн ч Спортын арбитрын шүүх түүний насыг харгалзан ганцаарчилсан төрөлд оролцохыг нь зөвшөөрч, түр хоригийг цуцалсан билээ.
Валиева Олимпыг үргэлжлүүлэх боломжтой болсон ч богино үзүүлбэр болон чөлөөт гулгалтын төрлүүдэд амжилт үзүүлж чадаагүй тэмцээнийг дуусгасан.
Түүний сэргээшийн асуудал одоо ч шийдэгдээгүй байгаа. Оросын сэргээшийн эсрэг агентлаг “Русада” аливаа асуудлыг мэдэгдсэн өдрөөс хойш зургаан сарын хугацаанд шийдэх дүрэмтэй бөгөөд энэ хүрээнд шийдвэр наймдугаар сард гарах төлөвтэй байна.
Мөн Валиевагийн сэргээшийн асуудлын улмаас багийн төрлийн медалийг хараахан гардуулаагүй байгаа билээ.
Эх сурвалж: BBC

#Олимп,