Номхон далайд оршдог Палау улс арлын байгаль орчин, соёлтой зөв зохистой харьцсан үлгэр жишээ, сайн аялагчдыг урамшуулах санаачлагыг дэвшүүлжээ.
Номхон далайн баруун хэсэгт орших 300 гаруй арлуудаас бүрдсэн Бүгд Найрамдах Палау улс нь 20,000 хүрэхгүй хүн амтай хэдий ч дэлхийн экологийн системийг хамгаалах асуудалд асар их нөлөө үзүүлж ирсэн. Тус улс 1979 онд дэлхийн анхны цөмийн зэвсгийн эсрэг үндсэн хуулийг баталж байсан бол 2017 оны 12-р сард гадаад жуулчдаас байгаль орчинтой зөв харьцаж, хамгаална гэсэн амлалтыг авдаг анхны улс болсон юм.
Харин хоёр жил үргэлжилсэн ковидын хязгаарлалтын дараа аялал жуулчлалын салбар дахин нээгдэж байгаа энэ үед “Ол'ау Палау” хэмээх шинэ хөтөлбөр санаачилж, хариуцлагатай аялал жуулчлалыг уриалсан дэлхийн анхны улс болж байна.
Уг хөтөлбөрийг дэмжих зорилготой аппликейшн ирэх саруудад нээлтээ хийх бөгөөд аялагчид уг аппликейшныг ашиглан байгальд ээлтэй орц найрлагатай нарны тос хэрэглэх, соёлын чухал газруудаар зочлох, тогтвортой эх үүсвэр бүхий орцоор хийсэн орон нутгийн хоол хүнс идэх бүртээ оноо цуглуулах боломжтой байна.
Дараа нь явган аялал хийх, нууц агуйд усанд сэлэх, нутгийн иргэд болон ахмадуудтай хамт хооллох, загас агнуур хийх хориотой газар загасчлах, соёлын чухал ёслолуудад оролцох зэргээр зөвхөн палаучууд болон хүндтэй зочдод зориулагдсан арга хэмжээнүүдэд оноогоо зарцуулах боломжтой байна.
Байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, далайд шумбах сонирхолтой хүмүүс тус арлыг ихээр зорьдог бөгөөд 2015 онд тус улсад 150,000 аялагч зочилсон гэсэн тооцоо байдаг байна. Энэ нь тус арлын нийт хүн амаас долоо дахин их тоо юм.
Олон тооны зочдыг хүлээн авах нь эдийн засгийн үр өгөөжтэй хэдий ч арлын экосистем, тогтвортой байдлыг хадгалан үлдэх нь тус улсын хувьд хамгийн чухал асуудал нь аж.
Эх сурвалж: BBC

#Палау улс, #Палау улс үлгэр жишээ аялагчдыг урамшуулна,