Литва улс Оросын Калининград чиглэлийн транзит тээврийг хориглосны дараа Орос улс “ноцтой” хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа. Литвийн тал транзит тээврийг зогсоосон шийдвэрээ Орос Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан Европын Холбооноос авсан хориг арга хэмжээг мөрдөж байна гэж тайлбарлаад байгаа юм.
Тэгвэл Оросын Аюулгүй байдлын албаны ахлах ажилтан Николай Патрушев “Орос ийм дайсагнасан үйлдэлд хариу өгөх нь гарцаагүй” гэж өчигдөр мэдэгдэв.
Калининград нь Оросын Балтын флот байрладаг стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг бөгөөд эх газрын Оростой хиллэдэггүй ч ЕХ болон НАТО-гийн гишүүн Литва, Польш улстай хиллэдэг.
Тус бүс нутгийг 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Орос улс Германаас өөртөө нэгтгэж байв.
Нэг сая орчим хүн амьдардаг тус бүс нутаг нь Орос, ЕХ-ны түүхий эд, сэлбэг хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай.
Бүс нутгийн амбан захирагч Антон Алихановын хэлснээр Литвийн хориг Калининградын импортын бараа бүтээгдэхүүний 50 орчим хувийг хамарна гэж тооцоолжээ.
Мягмар гарагт Калининградад айлчлах үеэрээ Патрушев барууныхан өдөөн турхирч Литвийг транзит тээврийг хаах шийдвэрт хүргэсэн бөгөөд энэ нь “олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн” үйлдэл гэж хэлээд үр дагавар нь “Литвийн хүн амд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэж мэдэгджээ.
Тэрээр цааш нь ойрын хугацаанд зохих арга хэмжээ авна гэж анхааруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Литвийн эрх баригчид ЕХ-ны хоригт хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан Калининград руу хүргэхийг хориглож байгаа тухайгаа мэдэгдсэн. Хориг арга хэмжээнд нүүрс, метал, барилгын материал, дэвшилтэт технологи зэрэг багтсан байна.
НАТО-гийн цэргийн эвслийн гишүүн орны хувьд Литва нь хамтын хамгаалалтын гэрээгээр хамгаалагдсан байдаг.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ АНУ Литвийн талд зогсож байгаа бөгөөд тус улс нэг гишүүн улс руу халдсан тохиолдолд бүх гишүүнд халдсан гэж үзэх НАТО-гийн тавдугаар зүйлийг тууштай дэмжинэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#Литва улс, #Орос Улс, #Оросын Калининград чиглэлийн транзит тээвэр,