Пүрэв гарагт Брюссельд болох дээд хэмжээний уулзалтаар Европын засгийн газрууд Украинд Европын холбооны нэр дэвшигчийн статус олгох асуудлыг батлах гэж байна.

Украин хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа өргөдөл гаргасан бөгөөд үүнээс хойш энэ үйл явц хурдтай урагшилж байна.

Европын холбоонд суугаа элчин сайд Всеволод Ченцов Украинд нэр дэвшигчийн статус олгох нь ард түмэнд нь сэтгэл зүйн дэмжлэг болно гэж мэдэгдэв. Гэхдээ “жинхэнэ нэгтгэх үйл явц” зөвхөн дайн дууссаны дараа эхэлнэ гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрчээ.

Нэр дэвшигчийн статус нь ЕХ-нд элсэх эхний алхам боловч гишүүн болохын тулд олон жил шаардагддаг. Мөн гишүүн болох албан ёсны баталгаа байхгүй.

Баруун Балканы орнууд болох Албани, Хойд Македон, Монтенегро, Серби олон жилийн турш нэр дэвшигчийн статустай хэвээр, зарим тохиолдолд арав гаруй жил албан ёсны гишүүнчлэлийг хүлээж байна. Босни Герцеговина улс 2016 онд нэр дэвших хүсэлтээ өгсөн ч одоог хүртэл зөвшөөрөөгүй байгаа.

ЕХ-ны удирдагчид дээд хэмжээний уулзалтын өмнө эдгээр баруун Балканы холбоотнуудтай уулзаж, хамтын харилцааг бэхжүүлэх талаар хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.

Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ Молдавын өргөдлийг хүлээн авч, харин Гүржид татгалзсан хариу өгөх төлөвтэй байна.

ЕХ-ны удирдагчид аль улс оронд нэр дэвшигчийн статус олгохыг шийдэхийн зэрэгцээ Орос Украины боомтуудыг бүслэн хааж байгаатай холбогдуулан хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх юм. Мөн тэд Эммануэль Макроны санал болгосон өргөн хүрээтэй “Европын улс төрийн хамтын нийгэмлэг”-ийн талаар хэлэлцэнэ.

Францын удирдагч уг нийгэмлэгт ЕХ-ны гишүүнчлэлийг хүлээж буй Украин, Баруун Балканы орнууд, тэр ч байтугай холбооноос гарсан орнуудыг багтаах талаар санал болгоод байгаа билээ.

Эх сурвалж: BBC

#УКраин,