Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын Үнэлгээний Төвөөс "Элсэлтийн ерөнхий шалгалт-2022"-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар мэдээлэл хийлээ. Энэ онд нийт 36,253 шалгуулагч бүртгүүлсэн юм.

ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо:

  • 2019 онд-500.84
  • 2020 онд-500.82
  • 2021 онд-501.13
  • 2022 онд-501.09 байна.

Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр:

  • 400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч
  • 480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч
  • Босго давсан 24693 шалгуулагч байна.

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ

-Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

-2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна.

ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой.

#онцолсон, #live, #ЭЕШ,