Хятадын дарга Ши Жиньпин Хонконгийг Бээжингийн мэдэлд хүлээлгэн өгсний 25 жилийн ойн арга хэмжээнд оролцох бөгөөд үүнтэй холбогдуулан хотын аюулгүй байдлыг чангатгажээ. Энэ нь Ши Жиньпиний 2020 оны эхэн үеэс буюу ковидын дэгдэлтээс хойш эх газрын Хятадаас гадуур хийж буй анхны айлчлал юм.
Долдугаар сарын 1-ний ойн баярын өдөр ихэвчлэн эсэргүүцлийн жагсаал болдог байсан ч 2020 онд үг хэлэх эрх чөлөө, эсэргүүцлийг боомилсон аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш баяр ёслолыг нам гүм тэмдэглэдэг болсон байна.
Мөн энэ жил Ши Жиньпин 2017 онд болсон 20 жилийн ойн баяраас хойш анх удаа Хонконгд айлчилж байгаатай холбогдуулан хотын захиргаа энгийн хувцастай офицерууд, шоронгийн харгалзагч, цагаачлалын албадаас тусгай цагдаа нарыг дайчилж, аюулгүй байдлыг чангатгажээ.
Ши Жиньпин пүрэв гарагт өндөр хурдны галт тэргээр Хонконгд хүрч, түүнийг ажлаа хүлээлгэн өгч буй захирагч Кэрри Лам угтаж авсан байна.
Ши Жиньпин энэ үеэр товчхон үг хэлэхдээ Хонконгийг хэд хэдэн сорилт бэрхшээлийн дараа “үнс нурмаас дахин боссон” гэж тодорхойлов.
Мөн тэрээр баасан гарагийн өглөө Хонконгийн шинэ захирагч Жон Лигийн тангараг өргөх ёслолд оролцлоо. Ши Жиньпинийг ирэх үеэр цагдаа нар хамгаалалтанд гарч, явган зорчигчдыг явган хүний зам, гүүрнээс холдуулж, хот даяар гол замууд хаалттай байв.
Хонконгийн захиргаа ёслолыг хэвлэл мэдээллийн хязгаарлалтан дунд зохион байгуулсан бөгөөд цагдаа нар сэтгүүлчдээс иргэний үнэмлэхний дугаар болон хэвлэлийн үнэмлэхийг нь бүртгэж, алба хаагчид тэдний цүнхийг нэгжиж, шүхрийг нь хураан авсан байна.
Өмнөх удирдагч Кэрри Ламын үед Хонконг ардчиллын төлөөх томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж, ковидын цар тахал дэгдсэн бөгөөд түүний удирдлага дор Хонконг дахь Хятадын нөлөө улам бүр нэмэгдсэн гэж үздэг.
Гэсэн ч шинээр сонгогдсон Ли нь Бээжинг тууштай дэмждэг хатуу үзэл бодлоороо алдартай нэгэн аж. Мөн тэрээр өрсөлдөгчгүй сонгуулийн үр дүнд хотын шинэ удирдагчаар сонгогдсон явдал нь Хятадын нөлөөг эсэргүүцдэг Хонконгчуудад хүнд цохилт болсон юм.
Эх сурвалж: BBC, HKFP