Өнөө шөнө Хөвсгөлийн нутгаар, маргааш өдөр Дорнодын нутгаар их бороо орно. Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Улз голын дунд болон адгаар үерийн түвшинг 5-20 см, Увс нуурын савын Хархираа гол үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд хойд болон төв , зүүн аймгийн зарим хэсгээр борооших тул Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Онон, Балж, Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрний усны түвшин нэмэгдэх хандлагатай байна. Мөн жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

#онцолсон, #бороо, #Цаг агаар,