Испанийн цагдаа нар Мароккогоос Гибралтарын хоолойгоор их хэмжээний хар тамхи зөөвөрлөх зорилгоор бүтээсэн усан доор ажилдаг гурван нисгэгчгүй төхөөрөмжийг хураан авчээ. Цагдаагийн мэдээллээр эдгээр төхөөрөмжүүд 200 кг ачаа тээвэрлэх чадвартай байна.

Энэ нь усан доор ажиллах боломжтой алсын удирдлагатай төхөөрөмж илрүүлсэн анхны тохиолдол гэж Испанийн цагдаагийн газраас мэдэгдэв.

Цагдаа нар 14 сар үргэлжилсэн мөрдөн байцаалтын хүрээнд Кадис, Малага, Барселон хотод найман хүнийг баривчилжээ.

Албаныхан эдгээр хүмүүсийг тусгайлан хар тамхи тээвэрлэх зориулалттай агаар, газар, далайн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн гэж мэдэгдэж, төхөөрөмжүүдийг Дани, Итали, Франц, Испанийн гэмт бүлэглэлүүдэд нийлүүлсэн гэж буруутгаж байгаа аж.

Шумбагч онгоцны нэг нь бүрэн угсарч дууссан байсан бол хоёрынх нь угсралтын ажил дуусаагүй байжээ. Хоёр шумбагчийг кокаин хууль бусаар тээвэрлэдэг Францын бүлэглэлд хүргэх зорилготой байсан гэж цагдаа нар үзэж байна.

Албаныхан мөн 14 кг гашиш, найман кг марихуан, 157,300 еврогийн бэлэн мөнгө, зургаан том агаарын дрон хураан авчээ.

“GPS” навигацийн системээр тоноглогдсон эдгээр төхөөрөмжийг дэлхийн хаанаас ч хар тамхины наймаачид таблет шиг энгийн интернет төхөөрөмж ашиглан удирдах боломжтой.

“EFE” мэдээллийн агентлагийн мэдээлснээр мөрдөн байцаагчид мөн 13 өөр төрлийн хар тамхи зөөх зориулалттай төхөөрөмж илрүүлсэн бөгөөд эдгээрийн дунд 800 кг ачаа даах чадвартай, далд буюу “давхар ёроолтой” чиргүүл байжээ.

Испани нь каннабисын томоохон үйлдвэрлэгч, дэлхийн кокаины ихэнх хэсгийг үйлдвэрлэдэг Өмнөд Америк дахь хуучин колони улсуудтай нягт холбоотой Марокко улстай ойр оршдог тул Европт хар тамхи нэвтрүүлэх гол цэг болжээ.

Ялангуяа Европыг Африк тивээс тусгаарладаг 15 км өргөн Гибралтарын хоолой нь хар тамхины хууль бус наймаачдын дуртай зам юм.

Мөрдөн байцаагчид усан дор хар тамхи тээвэрлэх зориулалттай төхөөрөмжийг анх удаа олсон нь энэ биш юм. Энэ оны эхээр дөрвөн тонн кокаин тээвэрлэж явсан хагас-гүний хөлөг онгоцыг Төв Америк руу явж байхад нь Колумбын тэнгисийн цэргийнхэн саатуулж байсан.

Мөн өнгөрсөн жил Испанид цагдаа нар Малага дахь агуулах руу дайрах үеэр гар хийцийн есөн метр урт шилэн хөвөн болон модон фанераар хийсэн шумбагч онгоцыг хураан авч байжээ.

Эх сурвалж: BBC

#Хар тамхи,