Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Оюу Толгой” ХХК хооронд өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль байгуулах ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байгаа юм.
БШУЯ их, дээд сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр орон нутагт хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн 6 сургууль хамтран Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймаг болон Хөшигийн хөндийд эхний цогцолборуудыг байгуулахаар ажиллаж байна.
Мөн “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд энэ төсөл хэрэгжих юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай улсад 38 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай. Тэдний орон нутагт нь бэлтгэхийн тулд уул уурхайн бүс нутагт сургуулиудыг байгуулж байна.
ТЭЗҮ боловсруулах, барилга, бүтээн байгуулалтын ажил одоо эхэлж байгаа боловч 2022-2023 оны хичээлийн жилд
БШУ-ны сайд Оюутолгой компанийн гүйцэтгэх захиралтай зургадугаар сард уулзах үеэрээ үндэсний их баяр наадмын өмнө санамж бичиг байгуулахаар тохиролцсоны дагуу өнөөдөр гарын үсэг зурж байгаа юм. Өмнөговийн Технологийн сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна. Эхний шатанд