Киргиз улс кумыс буюу гүүний айргийг сурталчлах замаар гадны жуулчдыг татахаар эрмэлзэж байна.
Киргиз улс жуулчдыг адуун сүрэгтэй ойр, намгархаг бэлчээрт, гэрт хоноглож Киргизийн уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягийг мэдрэхийг уриалах болжээ. Мөн уламжлалт гэрт гүүний саам амтлахыг жуулчдад санал болгодог байна.
Өдгөө олон оронд исгэсэн болон пробиотик агуулсан бүтээгдэхүүний сонирхол эрс нэмэгдэж байгаа нь айргаа сурталчлах сэдлийг өгчээ. Киргизэд айргийг ууж хэрэглэхээс гадна биеэ шавших замаар дархлаа сайжруулах аргыг өргөн хэрэглэдэг байна.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азид орших Киргиз улсын нийслэл Бишкек хотын нэрийг айраг хийхэд ашигладаг бүлүүрээс гаралтай гэж үздэг бөгөөд айраг нь тус улсын соёлд чухал ач холбогдолтойг илтгэдэг байна.
Саудын Арабын Мекка хотоос Киргизийг зорьсон жуулчин Ибрахим аль-Шариф “Киргизэд очсон найзуудаасаа саам, айргийн тухай сонсоод үүнийг туршиж үзэхээр шийдсэн. Амтыг нь тайлбарлахад хэцүү. Саудын Арабд үүнтэй харьцуулах зүйл байдаггүй” гэж сэтгэгдлээ ярьжээ.
Эх сурвалж: CNN

#айраг, #Киргиз улс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555