Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх ёслол боллоо.
“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны Ерөнхий сайдын 04 дүгээр захирамжийн дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлсэн юм.
Тэгьэл Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд болов.
Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж:
1) Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Батхуягын Гончигсүрэн,
2) Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун,
3) Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ,
4) Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Дэмбэрэлийн Сэлэнгээ
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж:
1) Боксын ҮШБ дасгалжуулагч О.Батхүү
2) Байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
3) Таеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
4) Пара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөлөө.