Бүгд Найрамдах Чех улсын цагдаагийн газар 326 км/цаг хүртэл хурдлах чадвартай “Ferrari” автомашины хамгийн сүүлийн үеийн загварыг эргүүлийн журмаар ашиглах болсноо зарлалаа.
Цагдаа нар уг машиныг гэмт хэрэгтнүүдээс хураан авсан гэж мэдэгджээ.
Машиныг цагдаагийн зориулалттай болгож өөрчлөхөд 12,000 евро буюу 12,255 доллар зарцуулсан нь шинэ “Skoda” автомашин худалдаж авахтай ойролцоо өртөгтэй болсон байна.
“Ferrari 458 Italia”-ыг хууль бус авто уралдааныг таслан зогсоох, хулгайлагдсан машиныг хөөх зэрэгт ашиглах гэнэ. Уг машин 3.4 секундэд 0-100 км/цаг хүртэл хурдлах чадвартай бөгөөд тусгай хяналтын хэлтэст, тусгай бэлтгэлтэй офицерууд жолоодох аж.
Цагдаагийн газрын замын хөдөлгөөний хэлтсийн дарга Иржи Зли “Ferrari”-г Чехийн зам дээрх “хамгийн түрэмгий жолооч нарын” эсрэг ашиглана гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Чехийн цагдаагийн газарт гэмт хэрэгтнүүдээс хураан авсан олог зуун машин байдаг бөгөөд эдгээрийг улс даяар ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд ашигладаг байна.
Эх сурвалж: BBC

#Чех,