Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудас өнөөдөр хакерын халдлагад өртсөн байна. Цахим хуудас хэсэг хугацаанд ажиллагаагүй болж доголдсоныхоо дараа дахин хэвийн ажиллаж эхэлжээ. Үүнийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотой байж болзошгүй байна.

Хятадын талаас уг айлчлалыг буруушааж, ноцтой үр дагавар дагуулахыг АНУ-д удаа дараа анхааруулаад байгаа.

Пелосиг орон нутгийн цагаар 22:20 цагт Тайпэйд газардах тухай өмнө нь эх сурвалжууд мэдээлсэн бол одоогоор нислэгийн хяналтын “Flightradar24” сайтаас үзвэл түүний зорчиж байж болзошгүй АНУ-ын нисэх хүчний онгоц Филиппиний ойролцоо нисэж байна.

Филиппиний Агаарын цэргийн хүчин болон Гадаад харилцааны яам АНУ-аас Пелосигийн айлчлалтай холбоотой мэдэгдэл эсвэл дамжин өнгөрөх хүсэлтийг ирүүлээгүй тухай мэдэгджээ.

Филиппиний нийслэл Манила хотоос Тайванийн нийслэл Тайпэй хүртэл ердийн нислэг хоёр цаг орчим үргэлжилдэг байна.

Эх сурвалж: Dimsum Daily, Reuters

https://www.dimsumdaily.hk/website-of-taiwans-presidential-office-hacked/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=website-of-taiwans-presidential-office-hacked

#онцолсон, #Нэнси Пелоси, #Тайвань,