АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ардчилсан засаглалтай Тайваньд айлчилсантай холбогдуулан Хятад улс Тайваньтай хийх худалдаагаа хязгаарлалаа.
Хятадын худалдаа, гаалийн байгууллага лхагва гарагт барилгын ажилд ашигладаг гол материал болох элсний экспорт, Тайванийн цитрус жимс, зарим төрлийн загасны импортыг зогсоосноо мэдэгдэв.
Хятадын Гаалийн ерөнхий газар зарим бараа бүтээгдэхүүнээс пестицид, коронавирус илэрсэн тул хүнсний импортыг зогсоосон гэж мэдэгдсэн бол Худалдааны яам тодорхойгүй хуулийн заалтын дагуу элсний экспортыг зогсоосон гэж мэдэгджээ.
Түүнчлэн Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газар эх газрын Хятадын аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийг Тайванийн ардчиллын сан, Тайванийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн сантай санхүүгийн харилцаа тогтоохыг хориглох тухай мэдэгдэв.
Даваа гарагт Хятадын гаалийн байгууллага Тайванийн 100 гаруй хүнсний брэндийг экспортын бүртгэлээ сунгаагүйн улмаас хар жагсаалтад оруулсан тухай мэдэгдсэний дараа ийнхүү худалдааны арга хэмжээ авчээ.
Уг гэнэтийн шийдвэрийг улс төрийн зорилготой гэж ажиглагчид үзэж байна. АНУ-ын Ардчилсан намын ахмад улстөрч Пелосиг Тайваньд айлчилбал “ноцтой үр дагаварт хүрнэ” гэж Бээжин анхааруулсан ч тэрээр мягмар гарагийн орой Тайпейд газардсан юм.
Хятад бол Тайванийн хамгийн том худалдааны түнш бөгөөд эх газрын Хятад болон Хонконгтой хийсэн экспорт 2021 онд 188.9 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Өнгөрсөн жил Хятад улс Тайванийн хан боргоцойн импортыг “био аюулгүй байдлын” шалтгаанаар хориглосон нь Тайванийн гадаад дахь байр суурийг бэхжүүлэхийг эрмэлзэж буй Ерөнхийлөгч Цай Ин Вэнд дарамт үзүүлэх гэсэн оролдлого гэж олон нийт үздэг.
Хонконг дахь “Natixis” компанийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа-Херреро хэлэхдээ жимс, загасны импортыг зогсоох нь Тайванийн эдийн засагт өчүүхэн төдий нөлөө үзүүлэх боловч цар тахлын жилүүдэд барилгын ажил эдийн засгийн өсөлтийн чухал эх үүсвэр болсон энэ үед элсний экспортыг зогсоох нь томоохон нөлөө үзүүлж магадгүй гэж мэдэгдэв.
Гэхдээ Хятад улс Тайванийн импортын томоохон бүтээгдэхүүн болох хагас дамжуулагчид хориг тавиагүй тохиолдолд эдийн засгийн хориг нь үр дүнд хүрэх магадлал бага байна.
Эх сурвалж: Al Jazeera