Хятад улс Тайванийг тойрсон зургаан өдрийн цэргийн сургуулилалтыг эхлүүлж байгаа энэ үед аюулгүй байдлын шинжээчид хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
Хятадыг шүүмжлэгч, АНУ-ын засаг захиргааны гурав дахь том албан тушаалтан болох Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси мягмар гарагийн орой Тайпэйд газардсаны дараа Хятад улс Тайванийг тойрсон зургаан газарт сургуулилалт зарласан.
Тайванийн албаны хүмүүс галын шууд сургуулилалт нь НҮБ-ын дүрмийг зөрчиж, Тайванийн нутаг дэвсгэрийн орон зайд халдаж, агаар, далай тэнгисээр чөлөөтэй зорчиход сорилт болж байна гэж мэдэгдэв.
Хятадын зүүн бүсийн командлалын мэдээлснээр лхагва гарагт Тайванийн хойд, баруун өмнөд, зүүн өмнөд хэсгийн агаар болон далайд Хятадын Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, Пуужингийн хүчин, Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчин, Ложистикийг дэмжих хамтарсан хүчнүүдийн оролцсон олон хүчний сургуулилалт болсон байна.
Сургуулилалтын хүрээнд Хятадын арми бүслэх, хяналт тогтоох, далайд довтолгоо хийх, хуурай газарт цохилт өгөх зэрэг ажиллагаа явуулжээ.
Хонконгод байрладаг цэргийн тоймч Сүн Жунпин Хятадын Ардын чөлөөлөх арми арлын ойролцоо сургуулилалт хийснээр хожим Тайваньтай хийх цэргийн тулаанд бэлтгэж байна гэж үзэж байна.
Албан ёсны “Xinhua” агентлаг сургуулилалт явуулж буй байршлын газрын зургийг нийтэлсэн бол Тайваний өндөр албан тушаалтан Хятадыг “Тайванийн хоолойг олон улсын бус болгох, түүнчлэн Номхон далайн баруун бүсийн арлуудын баруун хэсэгт бүхэлд нь нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож байгаа нь газрын зургаас харагдаж байна” гэж тайлбарлав.
“Хэрэв Хятад хүссэн зүйлдээ хүрвэл үр дагавар нь бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдал, тогтвортой байдал, түүнчлэн бүс нутгийн эдийн засагт аюултай” гэж албаны хүн хэлжээ.
Эх сурвалж: Reuters