АНУ-ын нэр хүндтэй улстөрч Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа Хятад улс арал орчмын тэнгист цэргийн сургуулилалт хийхээр бэлтгэж байна.

Пелоси Хятадын салан тусгаарласан муж гэж үздэг Тайваньд богино боловч маргаантай айлчлал хийснийхээ дараа лхагва гарагт буцсан. Үүний хариуд Хятад улс таван өдрийн цэргийн сургуулилалтыг пүрэв гарагт (өнөөдөр) эхлүүлэхээ зарлав.

Тайвань Хятадын 27 байлдааны онгоц арлын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд хэдийнээ нэвтэрсэн гэж мэдэгдээд байгаа. Лхагва гарагт Тайванийн Батлан ​​хамгаалах яам тэдэнд сэрэмжлүүлэн өгөхийн тулд тийрэлтэт онгоцнуудаа хөөргөсөн байна.

Цэргийн сургуулилалт нь дэлхийн хамгийн хөдөлгөөн ихтэй усан замд явагдах бөгөөд үүнд алсын зайн тусгалтай зэвсгээр гал нээх зэрэг арга хэмжээнүүд багтаж байгааг Хятадын талаас мэдэгдсэн.

Тэгвэл Тайвань хөлөг онгоцнуудыг сургуулилалтын бүсээс зайлсхийхийг зөвлөж, хөрш Япон, Филиппин улстай өөр агаарын замын асуудлаар хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Ерөнхийлөгч Цай Ин Вэн Хятадын цэргийн сургуулилалтыг тус улсын эсрэг “цэргийн заналхийлэл” гэж нэрлэв.

Нөхцөл байдлыг намжаахын тулд Их 7-гийн орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийж, Хятадын үүсгээд буй хурцадмал нөхцөл байдал нь бүс нутагт тогтворгүй байдал бий болгох эрсдэлтэй гэж үзжээ.

“Айлчлалыг Тайванийн хоолойд цэргийн түрэмгий үйл ажиллагаа явуулах шалтаг болгон ашиглах үндэслэл байхгүй. Манай улсуудын хууль тогтоогч нар олон улсад зорчих нь хэвийн бөгөөд тогтмол үзэгдэл юм” гэж мэдэгдэлд дурджээ.

Хятадыг шүүмжлэгч улс төрч Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд ардчилсан Тайваньд зочилсон.

Харин Хятад түүнийг аралд очихгүй байхыг анхааруулсан бөгөөд тус улсын ГХЯ-ны сайд Ван И “Ардчилал гэгчээр халхавчлан Хятадын бүрэн эрхт байдлыг зөрчиж байна. Галаар тоглосон хүмүүсийн төгсгөл сайнаар ирэхгүй, Хятадыг үл тоомсорлосон бол шийтгэлээ амсах болно” гэж мэдэгдэж байв.

Пелоси айлчлалын дараа хийсэн мэдэгдэлдээ “Хятад улс бусад улс орны удирдагч нар болон хэн нэгнийг Тайваньд айлчилж, ардчилал цэцэглэн хөгжиж буйг нь хүндэтгэн, олон амжилтыг нь онцолж, цаашид хамтран ажиллах амлалтаа дахин нотлоход саад болохгүй” гэж мэдэгдсэн юм.

Тайванийг орхисныхоо дараа Пелоси Өмнөд Солонгост очсон бөгөөд тэрээр Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёотой уулзахаар төлөвлөжээ. Тэд бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #БНХАУ, #Тайвань,