Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол АНУ-ын өндөр албан тушаалтан Нэнси Пелоситай уулзахаас зайлсхийсэн нь шүүмжлэл дагуулж байна.
Пелосигийн Тайвань дахь айлчлал Бээжингийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсны дараа Юн Сук Ёол Хятадыг тайвшруулахаар оролдож байна гэж шүүмжлэгчид тайлбарлажээ.
Тавдугаар сард албан тушаалаа хүлээн авсан консерватив үзэлтэй Юн нь Пелоситай утсаар ярих боловч пүрэв гарагт Сөүлд айлчлахад нь түүнтэй биечлэн уулзахгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн.
Юн нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг тус бүс нутагт айлчлах шийдвэр гаргахаас өмнө зуны амралт авахаар төлөвлөж байсан гэж мэдэгдэж байгаа ч түүнийг нийслэл Сөүлд байгааг зарим хэвлэл мэдээлжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ази номхон дайлан орнуудын айлчлалынхаа үеэр Тайваньд зочилсон нь Хятадын зүгээс хатуу эсэргүүцэлтэй тулгарч, Бээжин пүрэв гарагт арлыг тойрсон зургаан байршилд дөрвөн өдрийн хугацаатай цэргийн сургуулилт зарласан. Мөн Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайдыг дуудаж, Тайваньд импортын хориг тавьсан.
Тэгвэл шүүмжлэгчид Юныг Өмнөд Солонгосын худалдааны хамгийн том түнш болох Хятадыг хилэгнүүлэхээс зайлсхийхийн тулд Пелоситай уулзахаас татгалзсан гэж буруутгаж байна.
Пелоси хамгийн сүүлд 2015 онд Өмнөд Солонгост айлчлахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нартай уулзаж байжээ.
“Ajou” их сургуулийн АНУ-Хятадын бодлогын хүрээлэнгийн захирал Ким Хёнг-кю энэ талаар “Пелоси бол АНУ-ын гурав дахь том улстөрч бөгөөд хэрэв өнгөрсөнд байсан бол ерөнхийлөгч эсвэл Гадаад хэргийн сайд нар түүнтэй яриа хэлэлцээр хийхийг оролдох байсан. Гэхдээ энэ удаад засгийн газар асуудлыг хэт улстөржүүлж, Хятадтай дайсагналцахгүй байхаар шийдсэн бололтой” гэж “Korea Times” сонинд ярьжээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин “Asean”-ын уулзалтад оролцохоор лхагва гарагт Камбож руу явсан тул түүнтэй уулзах боломжгүй байна.
Пелоси нь Тайпэйд Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзсан бол баасан гарагт Токиод Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай хэлэлцээр хийх төлөвтэй байна. Харин Сөүлд тэрээр Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё болон эрх баригч, сөрөг хүчний гол гишүүдтэй уулзахаар төлөвлөжээ.
Пелоси, Ким нар уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Умард Солонгос болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар ярилцсанаа нэгтгэн дүгнэх боловч сэтгүүлчдээс асуулт асуухгүй гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: The Guardian

#Нэнси Пелоси, #Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #Юн Сук Ёол,