Тайванийн Батлан хамгаалах яам өнөөдөр өглөө Хятадын ардын чөлөөлөх армийн хэд хэдэн хөлөг онгоц, нисэх онгоцнууд дахин усан хилийн голын шугамыг давсан гэж мэдэгджээ.
Гол шугам гэдэг нь Хятадын эх газар болон Тайванийг хооронд нь тусгаарладаг Тайванийн хоолой дахь албан бус хилийн шугам юм. Мөн энэ үеэр Тайванийн дээгүүр пуужин харвасан байж магадгүй гэсэн таамаг улам бүр нэмэгдсээр байна.
Пүрэв гарагт Бээжин Тайванийн зүүн хойд болон баруун өмнөд эрэг орчмын ус руу 11 баллистик пуужин харвасан бол баасан гарагт Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарим пуужин Тайванийн дээгүүр ниссэн гэж мэдээлсэн байна.
Хятадын армийн харьяа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор Мэн Шианчин сургуулилалтын үеэр Хятадын пуужингууд анх удаа Тайванийн дээгүүр дайран өнгөрсөн тухай ярьж буй телевизийн ярилцлагыг Цэргийн зүүн бүсийн командлал өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Мэн ярилцлагадаа байлдааны онгоцноос хамгаалах маш чухал хамгаалалт болох өндөр хөдөлгөөнт газар-агаар пуужингийн систем “Patriot”-ыг нягт байрлуулсан агаарын орон зайг Хятадын пуужингууд дайран өнгөрснийг онцолсон байна.
Одоогоор Хятад болон Тайванийн засгийн газраас энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Японы Батлан хамгаалах яам пуужингуудын дөрөв нь Тайванийн дээгүүр ниссэн бол тав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд газардсан гэж мэдэгджээ.
Мөн ХАЧА-аас зохион байгуулж буй сүүлийн сургуулилалт нь тус аралд хамгийн ойрхон болж буй сургуулилалт, анхны бүслэлт төдийгүй анх удаа Тайванийн зүүн талд буудлагын талбай байгуулсан гэж Мэн хэлэв.
Хятадын албан ёсны “Xinhua” агентлагийн мэдээлснээр сургуулилалтын үеэр 100 гаруй байлдааны болон бөмбөгдөгч онгоц нисгэж, 10 гаруй сөнөөгч, фрегат ашиглаж байна.
Харин Тайванийн арми газар дээр суурилсан пуужингийн систем байрлуулж, нөхцөл байдлыг хянахын тулд нисэх онгоц, хөлөг онгоцнуудыг илгээсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #БНХАУ, #Тайвань, #ХЯтад,