Хятадын Гадаад хэргийн яам АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг “аймшигтай өдөөн хатгалга” гэж тайлбарлаад, түүнд болон түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авснаа мэдэгдэв.
Хятад улс Пелосиг аралд айлчлахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан ч тэр Тайваньд богино хугацааны айлчлал хийж, Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй уулзсан.
Мөн “АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятад улсын хатуу эсэргүүцлийг үл тоомсорлон Хятадын Тайвань бүс нутагт айлчилсан. Энэ нь дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон үйлдэл юм. Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдаж, нэг Хятад зарчмыг уландаа гишгэж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлсэн явдал” гэж Хятадын Гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Түүнчлэн “Пелосигийн аймшигт өдөөн хатгалгад хариу болгож Хятад улс холбогдох хуулийн дагуу Пелоси болон түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдсэн” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNBC

#Нэнси Пелоси, #Тайвань,