Ням гарагт АНУ-ын Сенат 51/50-ын саналаар Ардчилсан намаас өргөн барьсан 750 тэрбум долларын эрүүл мэнд, татвар, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг баталжээ.

Уг хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан Ардчилсан намын тэргүүлдэг Төлөөлөгчдийн танхим хэлэлцэх бөгөөд үүний дараа Жо Байден гарын үсэг зурж хууль хүчин төгөлдөр болох юм.

Инфляцыг бууруулах тухай нэртэй уг хуульд уур амьсгалын эсрэг тэмцэхэд 369 тэрбум доллар төсөвлөсөн нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдож байна. Хуулийн төслийн санаачлагчид уг хөрөнгө оруулалтын тусламжтайгаар 2030 он гэхэд АНУ-ын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 40 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

Мөн хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэндийн зардлыг бууруулахад 64 тэрбум доллар төсөвлөж, оронд нь аж ахуйн нэгжийн татварыг нэмэгдүүлэх тухай тусгасан байна.

Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер санал хураалтын дараа “Жил гаруй шаргуу хөдөлмөрлөсний эцэст Сенат түүхийг бүтээж байна. Конгресс том зүйл хийж чадна гэдэгт итгэлээ алдсан америкчуудад хандаж хэлэхэд энэ хуулийн төсөл танд зориулагдсан” гэж хэлэв.

Хавайгаас сонгогдсон Ардчилсан намын сенатор Брайан Шац танхимаас гарахдаа баярын нулимс унагасан бөгөөд “Одоо би хүүхдийнхээ нүд рүү хараад ‘Бид цаг уурын өөрчлөлтийн асуудлаар арга хэмжээ авч байгаа’ гэж хэлж чадахаар боллоо" гэж хэлжээ.

Энэхүү хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх, хүн амын эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр солиход чиглэсэн олон татварын хөнгөлөлтүүдийг багтаасан байна.

Жишээлбэл, цахилгаан машин худалдаж авахад 7,500 доллар, хуучин машин худалдаж авахад 4,000 доллар хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэх тухай тусгажээ. Мөн хурмал түлшний бохирдлоос хамгийн их хохирол амссан хүмүүст 60 тэрбум доллар олгох асуудлыг багтаасан байна.

Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Жо Байден уг хуулийн төслийг “түүхэн” гэж тодорхойлоод, Сенат уг хуулийн төслийг баталсан явдлыг сайшаасан байна. Мөн танхим дахь Ардчилсан намынханд талархал илэрхийлээд, хуулийн төсөлд тусгасан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн заалтуудыг онцлон дурджээ.

Эх сурвалж: BBC

#АНУ-ын Сенат, #Уур амьсгалын өөрчлөлт,