Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод их хэмжээний устай аадар борооны улмаас подвалын орон сууц үерт автаж, хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсны дараа хотын захиргаа ийм орон сууцнуудаас татгалзах шийдвэр гаргажээ.
Сөүл хотод сүүлийн 80 жилд байгаагүй их устай бороо гурван өдрийн турш орж, 3,700 гаруй барилга үерийн усанд автаад байна. Лхагва гарагийн байдлаар 11 хүн амиа алдаж, найман хүн сураггүй алга болсон гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Даваа гарагийн шөнө 40 орчим насны эгч дүү хоёр, 13 настай охин үерт автсан хагас-подвалын байранд нас барсан байдалтай олдсон бөгөөд хохирогч нар гэр нь усаар дүүрэх үед тусламж хүссэн ч аврагчид тэдэнд хүрч чадаагүй байна.
Энэхүү эмгэнэлт явдал нь хямд түрээс, амьдралын нөхцөл тааруу гэдгээрээ алдартай “банжиха” нэртэй хагас подвалын байрнуудад амьдрах ямар аюултай болохыг дахин сануулж, олны анхаарлын төвд ороод байна.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр лхагва гарагт хотын захиргаа подвал болон хагас подвалын талбайг орон сууцны зориулалтаар ашиглахыг бүрэн хориглохын тулд барилгын тухай хуулийг шинэчлэн найруулах асуудлаар засгийн газартай зөвлөлдөхөөр болсон байна.
Мөн хотын захиргаа энэ долоо хоногоос эхлэн ийм төрлийн подвалтай байшинд барилгын зөвшөөрөл олгохоо зогсоож, одоо байгаа орон сууцнуудыг аажмаар өөрчлөх шийдвэрт хүрчээ.
Ийм төрлийн подвалтай байрыг орон сууцны зориулалтаар бус агуулах, зогсоол зэрэг байдлаар ашиглах боломжтой болгож өөрчлөхөд 20 жилийн хугацаа өгөх гэнэ.
Харин “банжиха” түрээслэгчдийг нийтийн түрээсийн орон сууцанд шилжүүлэхэд захиргаанаас дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Оскарын шагналт “Parasite” кинонд гардаг зай талбай багатай уг байрнуудыг ихэвчлэн орлого багатай хүмүүст түрээслүүлдэг. Бонг Жун Хогийн 2019 онд бүтээсэн уг кинонд Сөүл хотын “банжиха”-д амьдардаг бага орлоготой гэр бүлийг харуулсан нь эдгээр орон сууцны талаарх мэдээллийг олон улсад хүргэсэн юм.
Оскарын шагналт киноны дараа хотын захиргаа хагас подвалын орон сууцанд амьдардаг 1,500 өрхөд амьдрах орчныг нь сайжруулахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэж байв.
Албан ёсны тоо баримтаас үзвэл 2020 онд Сөүл хотод 200 мянга орчим ийм төрлийн подвалыг орон сууцны зориулалтаар ашиглаж байжээ. Энэ нь нийслэлийн нийт өрхийн таван хувийг эзлэх дүн аж.
Эх сурвалж: BBC