Францын 1,000 гаруй гал сөнөөгч тус улсын баруун өмнөд хэсэгт гарсан ойн түймэртэй тэмцэж байна. Бордо хотын ойролцоо дэгдсэн түймэрт 7,000 га ой мод өртөж, олон тооны байшин шатаж, 10,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Гал түймэртэй тэмцэх албаны төлөөлөгч Грегори Аллионе ойн түмрийг “мангас” хэмээн тодорхойлсон байна. Жиронд мужид гарсан томоохон түймэр Бордо хотоос зүүн өмнө зүгт 30 км-ийн зайд орших Ландирас хотын орчимд хоёр өдрийн турш үргэлжилж байна.

Гал унтраах ажилд хүн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор өөр бүс нутгуудаас гал сөнөөгчдийг яаралтай шилжүүлжээ. Мөн ус болон галд тэсвэртэй тусгай зориулалтын бодис цацах зэргээр тэднийг агаараас дэмжиж байгаа аж.

Гэвч хүчтэй салхи болон агаарын хэм өндөр байгаагаас пүрэв гарагт түймрийг хяналтандаа оруулж чадаагүй байна.

Энэ зун Францаас гадна болон Европын хэд хэдэн улс хэт халалт, хуурайшилтаас үүдэлтэй ой хээрийн түймэртэй тэмцсэн. Португал, Испанид хэт халалтын улмаас 1,000 гаруй хүн нас бараад байна.

Их Британид хэт халалттай холбоотойгоор улбар шар өнгийн сэрэмжлүүлгийг зарласан бөгөөд ойрын дөрвөн хоногт зарим бүс нутгаар агаарын хэм 37 хэмд хүрэх төлөвтэй байна. Халалт нь эрүүл мэнд, тээвэр, ажлын нөхцөл зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүйг эрх баригчид нь анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

#ойн түймэр, #Франц улс,