БАЙГАЛЬ ОРЧИН

Европт эрвээхий цөөрч байгааг судлаачид хэллээ

Их Британи, Бельги, Нидерландын эрдэмтдийн хамтран хийсэн судалгаанаас харвал Европт эрвээхийн тоо жил ирэх тусам цөөрч байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд буюу 1990 оноос хойш Европын 16 оронд эрвээхийн тархац 39 хувиар хувиар буурсан гэж “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд онцолжээ.

Их Британид л гэхэд 1976 оноос хойш эрвээхийн нийт тоо 50 хувиар цөөрч, нийт төрөл зүйлийнх нь найман хувь мөхөж үгүй болжээ. Харин Нидерландад 1990 оноос хойш эрвээхийн нийт тооны тал хувь нь хорогдож, бүс нутагт тархсан эрвээхийн төрөл зүйлийн 20 хувь нь мөхсөн байна. Бельгид ч эрвээхийн тоо 30 хувиар цөөрөн, төрөл зүйлийнх нь 29 хувь үгүй болжээ.

Европт байдаг 482 төрлийн эрвээхийн 38 төрөл нь буюу найман хувь нь мөхөж үгүй болоход ойрхон байгааг эрдэмтэд сануулж байна. Хүрээлэн буй орчин бохирдож, экологийн тэнцвэр алдагдаж байгаа нь эрвээхийн амьдрах орчинд ч нөлөөлж байна гэж тэд судалгаандаа өгүүлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet