Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд найрамдах Донецк ард улсын удирдагч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай захидал илгээжээ.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “KCNA”-ийн мэдээлснээр Денис Пушилин наймдугаар сарын 15-нд илгээсэн захидалдаа “Донбассын ард түмэн ч мөн адил 77 жилийн өмнөх Солонгосын ард түмэн шиг эрх чөлөө, шударга ёсыг сэргээхийн төлөө тэмцэж байна” гэж бичжээ.
Мөн тэрээр хоёр улсын хооронд ард түмний ашиг сонирхолд нийцсэн хамтын ажиллагаа бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Пушилин өмнө нь Хойд Солонгостой хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан.
Өнгөрсөн сард Пхеньян дахь Оросын Элчин сайд Александр Мацегора өөрийгөө зарлан тунхагласан Донецк, Луганск дахь ардын бүгд найрамдах улсуудын дайнд сүйрсэн дэд бүтцийг сэргээхэд Хойд Солонгосын ажиллах хүчийг ашиглах талаар дурдаж байв.
Энэ долоо хоногийн эхээр Путин мөн Хойд Солонгосын удирдагчид захидал илгээсэн бөгөөд захидалдаа Орос, Хойд Солонгос улсууд “хоёр талын иж бүрэн бөгөөд бүтээлч харилцаагаа хамтын хүчин чармайлтаар өргөжүүлэх болно” гэж бичсэнийг “KCNA” мэдээлсэн.
Мөн хамтын харилцаагаа өргөжүүлэх нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх бөгөөд Солонгосын хойг болон зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж захидалд дурдсан байжээ.
Түүнчлэн мягмар гарагт болсон Москвагийн олон улсын аюулгүй байдлын бага хурлын үеэр Путин “Орос улс холбоотнууд болон түншүүдээ дэвшилтэт зэвсэг, цэргийн техникээр хангахын зэрэгцээ олон улсын аюулгүй байдлын шинэ механизм бий болгохын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.
Долдугаар сард Хойд Солонгос нь өөрийгөө зарлан тунхагласан Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Орос, Сирийн дараа хоёр улсыг хүлээн зөвшөөрсөн гурав дахь орон болсон билээ.
Эх сурвалж: The Guardian