-Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг Монголдоо кластераар үйлдвэрлэж байна-
Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос санаачлан цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг “Нэхмэл, сүлжмэл даавуу, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдал: Техникийн шаардлага”-ын дагуу монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, сургалтын орчинд нийцсэн, арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар шийдсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Футболк, шорт, даавуун тор нийлээд 25,000 төгрөгийн үнэтэй. Цэцэрлэгийн бүлгийн багшдаа захиалга өгөх аж.
Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас нь футболк, шорт, даавуун тороос бүрдэх аж. Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд 146,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах бөгөөд кластер үйлдвэрлэлийг төрийн байгууллага, цэцэрлэгийн багш, эрхлэгчид, асран хамгаалагчид дэмжсэн.
Шортыг дэлхийн спорт хувцасны брэндийн материалаар эх орондоо үйлдвэрлэж байгаа гэлээ.

#цэцэрлэг,