Ган гачгийн улмаас Техасын төв хэсэгт орших голын сайр дагуух 113 сая жилийн настай үлэг гүрвэлийн мөр ил болжээ. Акрокантозаврын асар том мөрүүд 2000 оноос хойш харагдаагүй бөгөөд усан дор, хэд хэдэн хурдас давхаргын дор нуугдаж байв.
Техас мужийн Үлэг гүрвэлийн хөндийн цэцэрлэгт хүрээлэн дэх үлэг гүрвэлийн мөрүүд нь дэлхийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн мөрүүдийн нэг гэж цэцэрлэгт хүрээлэнгийн ахлагч Жефф Дэвис хэлж байна.
АНУ-ын байгаль орчны ажиглалтын төвийн мэдээлснээр энэ зун Техас мужийн нийт нутаг дэвсгэрийн 87 гаруй хувь нь гантай байгаа бөгөөд хэт хуурай, халуун нөхцөл байдлын улмаас мужийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн гол мөрөн бараг бүхэлдээ ширгэж, үлэг гүрвэлийн мөр ил гарсан байна.
Саяхан ил гарсан 30 орчим метр үргэлжлэх мөр нь Акрокантозаврынх бөгөөд “Lone ranger trackway” гэж нэрлэдэг. Уг үлэг гүрвэлийн нийт 140 орчим мөр цэцэрлэгт хүрээлэнд байдаг бол одоо 60 орчим нь ил харагдаж байгаа аж.
Дэвисийн хэлснээр Акрокантозаврууд нь тераподууд буюу ердийн гурван хуруутай үлэг гүрвэл бөгөөд 4,5 метр өндөртэй, долоон тонн жинтэй байсан гэж таамагладаг байна.
Цаг агаарын эрс тэс үзэгдлээс болоод өөр зүйлүүд ч усан доороос ил болж байна.
АНУ-ын хамгийн том усан сан болох Мид нуурын усны түвшин буурсантай холбоотойгоор хүний цогцос олджээ. Харин Европт усны түвшин буурснаар гол мөрний усны шугамд сийлсэн “өлсгөлөнгийн чулуунууд” (hunger stones) ил гарсан байна. Эдгээрийг өмнөх ган гачгийн үед сийлсэн бөгөөд хойч үедээ усны түвшин чулуунаас доош болсон үед зовлон зүдгүүр хүлээж байгааг анхааруулах зорилготой аж.
Бүх ган гачиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалдаггүй ч агаар мандалд илүүдэл дулаан байгаа нь дэлхийн чийгийг илүү ихээр татаж, ган гачгийг улам хүндрүүлж байна.
Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш дэлхий аль хэдийн Цельсийн 1.2 хэмээр дулаарсан бөгөөд дэлхийн засгийн газрууд хорт хийн ялгарлыг эрс бууруулахгүй бол агаарын хэм өссөөр байх болно.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #үлэг гүрвэл,