17 настай Мак Рутерфорд жижиг онгоцоор ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу нисгэгч болжээ. Тэрээр таван сарын хугацаанд 52 улсаар аялсны эцэст лхагва гарагт Болгарын Софи хотод газардсан байна.

Нисгэгчийн гэр бүлээс гаралтай Макийн эгч Зара мөн ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу эмэгтэй болж байсан ба түүний аялал энэ оны нэгдүгээр сард дууссан юм.

Өмнөх ганцаарчилсан нислэгийн дээд амжилтыг Их Британийн нисгэгч Травис Людлоу эзэмшиж байсан бөгөөд тэрээр өнгөрсөн жил аяллаа дуусгахдаа 18 нас 150 хоногтой байжээ.

Аяллаас эргэж ирснийхээ дараа Мак наснаас үл хамааран мөрөөдлөө дагахыг бусдад уриалаад, “Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, урагшил” гэж зөвлөсөн байна.

Мак 300 км/цаг орчим хурдлах чадвартай, өндөр хүчин чадалтай, хэт хөнгөн онгоц болох “Shark”-аар аялсан байна.

Мак аяллаа гуравдугаар сарын 23-нд Болгарын нийслэлээс эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд тэрээр Европ, Ази, Африк, АНУ-ыг дайран, хоёр далайг гатлан, Шотландын Вик тосгонд газардаж, хамгийн сүүлд энэ долоо хоногийн эхээр Лондонгийн Бигжин Хилл нисэх онгоцны буудлаас хөөрчээ.

Тэрээр Суданд элсэн шуургатай тулгарч, хүн амьдардаггүй Номхон далайн арал дээр хонох шаардлагатай болсон тухайгаа ярьжээ.

Мак дэлхийг ганцаараа тойрон ниссэн хамгийн залуу хүн, мөн микро хөнгөн онгоцоор дэлхийг тойрсон хамгийн залуу хүн болж Гиннесийн хоёр дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр гурван настайгаасаа эхлэн нисгэгч болохыг хүссэн бөгөөд 2020 оны есдүгээр сард буюу 15 настайдаа лицензээ авах болзол хангажээ.

Эх сурвалж: BBC

#Мак Рутерфорд, #хамгийн залуу нисгэгч,