Америкийн сансрын агентлаг Сансрын хөөргөх систем (SLS) нэртэй шинэ пуужингаа хөөргөхөд бэлэн болжээ. SLS бол НАСА-гийн бүтээсэн хамгийн хүчирхэг пуужин бөгөөд 50 жилийн дараа хүн төрөлхтнийг дахин саран дээр хүргэх зорилготой “Artemis” төслийн үндэс суурь юм.
Пуужинг даваа гарагт орон нутгийн цагаар 08:33 цагт Кеннедигийн сансрын төвөөс хөөрөхөөр төлөвлөсөн ба ойролцоох наран шарлагын газар болон бусад газруудад 200 мянга гаруй хүн цугларна гэж таамаглажээ.
SLS нь хөөрөхдөө 39.1 меганьютон буюу 3.9 сая килограмм хүч гаргах бөгөөд энэ нь 1960-70-аад онд “Apollo” хөтөлбөрийн сансрын нисэгчдийг сар руу илгээсэн “Saturn V” пуужингаас бараг 15 хувиар илүү үзүүлэлт юм.
Уг пуужингийн даалгавар бол “Orion” хэмээх туршилтын капсулыг хөөргөх явдал бөгөөд энэхүү капсул нь сарыг тойрон эргэлдээд, зургаан долоо хоногийн дараа эх дэлхийдээ буцаж ирэх аж.
Аяллын төгсгөл хэсэгт дэлхийн агаар мандалд дахин орох үед “Orion”-ы хамгаалалт Цельсийн 2,200 хэмийг тэсэж чадах эсэхийг мэдэх нь даалгаврын гол зорилго байна.
“Orion” нь 38,000 км/цаг буюу дууны хурднаас 32 дахин их хурдтайгаар дэлхийг чиглэн Номхон далайд газардах төлөвтэй байна.
“Orion”-ы энэ удаагийн даалгаварт сансрын нисгэгч оролцохгүй боловч 2024 оноос эхлэн сансрын нисэгчид уг пуужингаар өөр хүнд даалгавруудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
“Artemis” хөтөлбөрийн дараа дараагийн нислэгүүдээр Саран дээр газардахаас гадна эцсийн зорилго нь Ангараг гараг дээр хүн төрөлхтнийг хүргэх явдал юм.
НАСА-гийн администратор Билл Нелсоны хэлснээр уг зорилго нь “2030-аад оны сүүл, магадгүй 2040 он”-д биелэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC

#наса,