Даваа гарагт Афганистаны нийслэл Кабул дахь Оросын ЭСЯ-ны гадна дэлбэрэлт болж, элчин сайдын яамны хоёр ажилтан, наад зах нь нэг энгийн иргэн амь үрэгдсэн тухай Оросын төрийн мэдээллийн агентлаг болон орон нутгийн цагдаагийн албаны хүн мэдэгдэв.

Амиа алдагсдын тоо нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа бөгөөд 8-10 хүн амиа алдсан гэж хэвлэлүүд зөрүүтэй мэдээлж байна.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр Оросын дипломат ажилтан виз хүссэн хүмүүсийн нэрсийг дуудахаар гадаа гарч ирэхэд дэлбэрэлт болсон бөгөөд Элчин сайдын яамны хоёр ажилтан амь үрэгдсэн байна.

Харин Кабулын цагдаагийн газрын даргын хэвлэлийн төлөөлөгч Халид Задран наад зах нь нэг энгийн иргэн амиа алдаж, 10 хүн шархадсан гэж мэдээлжээ. Мөн амиа золиослогч этгээд цугласан олны дунд бөмбөг дэлбэлэхийг завдсан ч түүнийг аюулгүй байдлын албаныхан олж тогтоон буудсан гэж мэдээлсэн ч тухайн үед тэсрэх бөмбөгийг дэлбэлж чадсан эсэхийг мэдээлээгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цагдаа нар тус газрыг хаасан байна.

Оросын ГХЯ мөн Афганистаны нийслэл дэх Оросын Элчин сайдын яамны консулын газрын үүдний ойролцоо дэлбэрэлт болсныг баталжээ.

Эх сурвалж: Abc news

#Кабул, #ОХУ,