Хойд Солонгос урьдчилан сэргийлэх зорилгоор цөмийн цохилт өгөхийг зөвшөөрсөн хууль баталж, цөмийн зэвсэгтэй улсын статусаа “эргэлт буцалтгүй” тунхаглалаа.

Цөмийн зэвсгээс ангижрах тухай яриа хэлэлцээр мухардалд орж, 2017 онд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хориг арга хэмжээг хөнгөвчлөх асуудлаарх хэд хэдэн дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноос хойш Пхеньян анх удаагаа цөмийн туршилтаа дахин эхлүүлж магадгүй байгаа энэ үед уг хуулийг баталж байна.

Тус улс энэ онд 30 гаруй баллистик зэвсгийг оролцуулаад урьд өмнө байгаагүй олон тооны зэвсгийн туршилт хийсэн. Тэр дундаа тив хоорондын баллистик пуужин хөөргөсөн нь таван жилийн хугацаанд хийсэн анхны туршилт нь байв.

Пүрэв гарагт Ардын дээд хурлаар батлагдсан шинэ хууль нь өөр улс Пхеньянд шууд аюул заналхийлсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх цөмийн цохилтыг “автоматаар” хийх бөгөөд Хойд Солонгост “дайсагнасан хүчийг нэн даруй устгах” боломжийг олгоно гэж албан ёсны “KCNA” мэдээллийн агентлаг мэдээлэв.

“Уг хуулийг баталснаар манай улс цөмийн зэвсэгтэй орон гэсэн статусаа эргэлт буцалтгүй тунхаглаж байна” гэж Ким Жон Ун хэлсэн байна.

Уг хуульд мөн цөмийн зэвсэг болон түүний технологийг бусад улстай хуваалцахыг хориглох тухай тусгажээ.

Ким нь чуулганд хэлсэн үгэндээ “Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн асуудлаар ямар ч наймаа хийхгүй гэдгийг баталсан явдал нь цөмийн зэвсгийн бодлогыг хуульчлахын хамгийн чухал ач холбогдол юм” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Al Jazeera

#бнасау,