COVID-19

Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн төрөл Германд “хүрчээ”

Өмнөд Африкийн бүгд найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан тохиолдол Германд бүртгэгдлээ. Өмнөд Африкаас өнгөрсөн сард Германы Баден-Вюртембергт ирсэн гэр бүлийн гишүүдээс энэ төрлийн халдвар илэрсэн аж.

Гэр бүлийн гишүүд ирсэн даруйдаа тусгаарлагдаж, коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан ч хэдэн өдрийн дараа ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн гэнэ. Эмч нарын мэдэгдэж буйгаар, Өмнөд Африкт илэрсэн төрлөөр үүсгэгдсэн халдвар анх удаа Германд илэрч буй нь энэ аж.

Коронавирусийн мутацид орсон шинэ төрлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур илрүүлсэн бөгөөд Өмнөд Африкт одоо тархаж буй хоёр дахь давалгааг энэ төрөлтэй холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet