Энэ сарын сүүлээр Японы нийслэлд Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах ёслол болно. Үүнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагчид хамгаалалтыг чангатгах ажлын хүрээнд Токиогийн Ханеда нисэх онгоцны буудал дахь эргүүлийн ажиллагаагаа нэмэгдүүлсэн байна.
Эргүүлийн ажиллагаанд 60 орчим офицер, хоёр үнэрлэгч нохой оролцож байгаа аж. Цагдаагийн алба хаагчид гадаадын төлөөлөгчдийг хүлээж авах нисэх онгоцны буудлын гуравдугаар терминалд металл илрүүлэгч ашиглан хогийн сав, шүүгээ, харгалзах хүнгүй тэрэг зэргийг шалгажээ.
Мөн сэжигтэй объектын талаар мэдээлэх зэрэг террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг хүссэн товхимлыг нисэх буудалд тараасан байна.
Шалгах ажиллагааг хэвлэлийнхэнд нээлттэй зохион байгуулсан бөгөөд нисэх буудлын терминалын оператор болон хамгаалалтын компани хамрагджээ.
Нийслэлийн цагдаагийн газрын ажилтан Юсуке Такаяма “Төрийн оршуулгын ёслолд оролцохоор Японд зочилж буй эрхэм хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг юм” гэж хэлээд, цагдаагийн байгууллага бүх хүчээ дайчлан ажиллана гэж мэдэгдсэн байна.
Оршуулах ёслолд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель зэрэг өндөр дээд албан тушаалтнуудыг оролцуулаад гадаадын 190 гаруй төлөөлөгч оршуулах ёслолд оролцохоор Японд айлчлах төлөвтэй байна.
Тус улсын ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Абэ өнгөрсөн долдугаар сард Нара хотод үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан билээ.
Эх сурвалж: Japan Today