Орос улс 2014 оноос хойш 24 гаруй орны улс төрчдөд нөлөөлөхийн тулд 300 сая долларыг далд байдлаар зарцуулсан гэж АНУ-ын Төрийн департамент тагнуулын албаны дүгнэлтэд үндэслэн мэдэгдэв.

Америкийн тагнуулын байгууллага Оросыг үүнээс гадна “нууцаар нэмэлт санхүүжилт хийсэн байх магадлалтай” гэж дүгнэсэн тухай Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгджээ.

Нэрээ нууцалсан эх сурвалж “Бид үүнийг мөсөн уулын зөвхөн орой нь гэж бодож байгаа” гэж хэлсэн байна.

АНУ-ын тагнуулын албаны дүгнэлтэд Оросын дотоод хэрэгт нь оролцсон улс орон болон албаны хүмүүсийг нэрлээгүй ч үйл ажиллагааны цар хүрээ нь дөрвөн тивийг хамарсан болохыг дурджээ.

Эх сурвалжийн хэлснээр АНУ-ын тагнуулын байгууллага Оросын нууц санхүүжилтийн талаарх мэдээллийг зарим улс орнуудтай хуваалцаж эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ, Орос улс 2017 оны сонгуульд Албанийн баруун төвийн Ардчилсан намыг дэмжихийн тулд 500,000 орчим доллар зарцуулж, Босни ба Херцеговина, Монтенегро, Мадагаскар дахь намууд болон нэр дэвшигчдийг санхүүжүүлсэн болохыг энэ талаар мэддэг өөр нэг эх сурвалж “AFP” агентлагт мэдээлсэн байна.

Түүнчлэн Кремлийн хэт барууны үзэл баримтлалтай нэр дэвшигчдийг дэмжих сан болон бусад байгууллагууд Брюссель хотод төвлөрч байсан тухай эх сурвалж мэдэгджээ.

Орос улс энэ асуудлаар олон нийтэд тайлбар хийгээгүй байгаа ба өмнө нь Москва АНУ-ыг бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцож, дэлхий даяарх төрийн эргэлтийг дэмжсэн гэж удаа дараа буруутгаж байсан.

Карнеги Меллоны их сургуулийн судлаач Дов Левиний цуглуулсан мэдээллээс үзвэл АНУ нь 1946-2000 оны хооронд дэлхийн хэмжээнд 80 гаруй удаа гадаадын сонгуульд хөндлөнгөөс оролцжээ. Үүнд төрийн эргэлт, улс төрийн дэглэмийг өөрчлөх оролдлогыг оруулаагүй байна.

Харин мягмар гарагт Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Оросын далд санхүүжилтийг “улс орны тусгаар тогтнолд халдаж байгаа үйлдэл” гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: BBC

#Дотоод хэрэг, #Орос Улс, #ОХУ, #Тагнуул,