Мьянмарын арми нисдэг тэрэгнээс сургууль руу гал нээсний улмаас дор хаяж зургаан хүүхэд амиа алдаж, 17 хүүхэд шархадсан тухай хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн оны эхээр тус улсын арми засгийн газраа түлхэн унагаснаас хойш мьянмарчууд цэргийн хүчний хяналт дор хүчирхийлэл дунд амьдарч байна. Үүний дараа зэвсэглэсэн сөрөг хүчний хөдөлгөөнүүд орон даяар гарч ирсэн бөгөөд цэргийнхэн тэдгээртэй галын хүчээр тэмцсээр байгаа юм.

Тус улсын хэвлэлд мэдээлснээр баасан гарагт төв Сагаинг мужийн Лет Иет Коне тосгон дахь Буддын шашны хийдэд байрладаг сургууль руу армийн нисдэг тэрэгнүүд гал нээсэн байна. Зарим хүүхдүүд буудалцааны улмаас газар дээрээ амиа алдсан бол зарим нь цэргүүд тосгонд нэвтэрсний дараа амиа алджээ.

Аюулгүй байдлын үүднээс нэрээ хэлэхээс татгалзсан хоёр оршин суугч утсаар мэдээлэл өгсөн бөгөөд тэдний хэлснээр цэргийнхэн цогцсыг 11 км-ийн зайд орших газар руу зөөж, оршуулсан байна.

Сургуулийн барилгад сумны нүх үүсэж, цусны толбо болсон зургууд сошиал сүлжээнд нийтлэгджээ.

Тус улсын цэргийнхэн Качин тусгаар тогтнолын арми гэх босогчдын бүлэг болон Ардын батлан ​​хамгаалах хүчин гэх зэвсэгт партизануудын зохицуулагч байгууллага тус сүмд орогнож, бүс нутагт зэвсэг тээвэрлэх зорилгоор тосгоныг ашиглаж байсан бөгөөд армийн нисдэг тэрэгтэй хамгаалалтын албаныхан гэнэтийн шалгалт хийх үед босогчид нисдэг тэрэг рүү дайрсан гэж тайлбарласан байна.

Аюулгүй байдлын хүчнийхэн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон ба мөргөлдөөний үеэр тосгоны хэд хэдэн оршин суугч амь үрэгдсэн, харин шархадсан хүмүүсийг улсын эмнэлгүүдэд хүргэн эмчлүүлсэн аж. Цэргийнхэн зэвсэгт бүлэглэлүүдийг тосгоны оршин суугчдыг амьд бамбай болгон ашигласан гэж буруутгаж, хэргийн газраас гар хийцийн 16 тэсрэх бөмбөг зэрэг зэвсгийг хураан авсан гэж мэдэгджээ.

Харин Мьянмарын ардчиллыг дэмжигч сүүдрийн засгийн газар буюу Үндэсний эв нэгдлийн засгийн газар хунтаг сургуулиудад зориуд халдлага үйлдсэн гэж буруутгав. Мөн халдлагын дараа баривчлагдсан 20 орчим оюутан, багш нарыг суллахыг шаарджээ.

“Save the Children” төрийн бус байгууллагын мэдээлснээр Мьянмарын сургуулиудад гарч буй халдлага 2020 онд 10 байсан бол 2021 онд 190-д хүрч нэмэгдсэн байна. Сургуулийг цэргийн болон зэвсэгт бүлэглэлийн аль алиных нь бааз болгон ашиглах нь улс орон даяар нэмэгдсэн ба энэ нь боловсролыг тасалдуулж, хүүхдүүдэд аюул учруулж байна гэж тус байгууллага энэ сард гаргасан тайландаа дурджээ.

Эх сурвалж: CNN

#Мьянмар,