“Уламжлалт ахуй уул уурхай зэрэгцэн оршино. Өөр арга үгүй”

...Чулуун гэрийн үүд дэлгээтэй байна. Гэрийн зүүн талд өвдөгөө бохирон суусан жаалхан охин “морио уячихаад” орж ирэх шалбуур өмдтэй бор хүүгээс

-Та сайн явж ирэв үү. Нүүгээд буух газраа үзэж, сонгож чадав уу хэмээгээд чулуун идээгээ чулуун эргэнэг дээрээсээ авч өгнө. “Цай аягалж барив”. Хүү хоолойгоо засч, шавхийтэл завилангаа

-Сайн явж ирлээ. Зүүн голд энэ жил ногоо сайн гарчээ. Хэд хоногоос тийшээ нүүе дээ гэж хэзээ язааны гэрийн эзэн шиг, том хүн шиг хэвлүүтэв.

Нүүдэлчдийн хүүхдүүд чулуун гэртээ тоглож сууна. Томчуудын ярьдаг, хэлдэг, байдал янзаас аль болох зөрүүгүй “том ярих”-ыг хичээнэ. Оньсон хүрдтэй, зай тэжээлтэй /батерей/, дуулдаг дуугардаг тоглоомгүйдээ энэ хүүхдүүд ингэж байгаа хэрэг биш юм. Тэдэнд энэ цагийн тоглоом бүрэн бүтэн, бас эвдэрхий алин боловч цөөнгүй байж ч мэднэ. Магад нэг ч тоглоомгүй байхыг үгүйсгэх аргагүй. Гагцхүү дотоод мөн чанар нь, амин чанар нь, зөвхөн нүүдэлчин монгол хүнд байдаг заяамал зөн билэг нь ийнхүү тэднийг чулуун гэрт “амьдруулж”, буй бүхнээрээ чулуугаар төлөөлүүлэн бүтээлгэж, нүүдэл суудлын тухай яриа өрнүүлэхэд хүргэдэг байж мэдэх юм. Авдрыг нь харвал авдар биш гэхийн аргагүй тэгш өнцөгт хэлбэртэй. Ор нь ор шиг. Эргэнэг шүүгээ нь мөн л тийм хэлбэртэй. Ширээ, дээрх идээ таваг, авч өгч буй аяга сэлт нь харахад л ойлгогдом. Авдар дээрээ бүр жаазтай зураг тавьсан байхыг ч харж болно. Хэд хоногоос эднийх “ачаалах” нь дээ. Нүүхдээ тэд энэ гэрээ энд нь үлдээнэ. Дараа жил энэ газраа ирэхдээ тоглохоор үлдээнэ. Учир нь жинхэнэ гэрийнх нь нүүж очих газар бүгд бий. Энд байгаагаас нь илүү ч байж мэднэ. Дутуу ч байж мэднэ. Гэхдээ л тэд шинэ газар гэрээ барина. Нүүдэлчдийн хүүхдүүд ингэж балчир ахуйгаасаа одоогийнхоор бол интерьер дизайны ерөнхий ойлголтыг, ургуулан бодох, дүрслэн төсөөлөх, айл гэр байх, нэгнээ хүндэтгэх, ажил үүргийн хуваарьт, ерөөс монгол ухаанд өөрийн мэдэлгүй суралцана. Энэ бол энгийн л жишээ. Хүүхэд ингэж л нүүдэл, нүүдэлчдийн ахуй амьдрал монголыг “МОНГОЛ” болгож байгааг хэний ч албадлага шахалт шаардлаггүйгээр суралцаж, оюун ухаандаа суулгаж байдаг.

Тэгвэл ийнхүү чулуун гэртээ айлын эзэн, эзэгтэй болон тоглож буй энэ жаалууд ирээдүйд уул уурхайн инженер, геологи хайгуулч, IТ инженер, хиймэл оюун ухаан бүтээгч, санхүүч болж мэргэшинэ. Үе үеийн монгол хүүхдүүд ингэж тоглож, өсч өндийж, амьдралыг таньсаар ирсэн. Хойшид ч ингэж л өсч, хүн болно.

Уламжлалт ахуй соёлоо өвлөн тээх, түгээн дэлгэрүүлэх, үргэлжлүүлэн авч явах нь чухал ч гэлийн хөгжил дэвшил хором мөчтэй уралдаж байгаа энэ үед “туйлын чухал” зүйл мөн үү гэвэл хараахан тийм биш ээ. Техник технологийн үсрэнгүй хөгжил, шинэ эрин зууны ахуй амьдралын хэв маягийг уламжлалтайгаа зөв зохистой хослуулж чадаж гэмээ нь ЖИНХЭНЭ ХӨГЖИЛД алхам алхмаар дөхөх буюу.

Тэр тусмаа газрын хэвлийдээ арвин баялагтай манай улс энэ зөв харилцаа, хүндийн жин банг зөв олох хамгаас чухал. Бид л зөвхөн нүүдэлчид гэж, бэлчээр усаа хамгаалж байгаа нь энэ гэж ухарч гэдийсээр, уухайлан дэмжих зүйл нэг ч үгүй гэж уллаж гөжүүдэлсээр гарсан үр дүнг сүүлийн 30 гаруй жил олж харж чадахгүй л байна. Дэлхий аль зүгт харж байна, хүн төрөлхтөн баялаг нөөцөө хэрхэн зөв зохистой ашиглаж, үр шимийг нь хүртэхийг хичээж байгаа тэр тал руу нь адилхан л саравчлахгүй юм бол уламжлалаа ярьсаар, “унтсаар” хоцрох нь тодорхой.

Энд хэдэн тоо баримт дурдъя. Өнөөдөр Уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, экспортын орлогын 94 хувийг тус тус бүрдүүлж, 50 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Уул уурхайн салбар нь макро эдийн засгийн түвшинд манай улсын гео эдийн засгийн орон зай, бүс нутгийн хөгжлийн ирээдүйг тодорхойлогч гол салбар юм. Дотоодын уул уурхай салбарын компаниудын борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлсэн байна. 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын экспортын нийт орлого 2.8 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 96 хувийн уул уурхайн салбараас бүрдүүлж байна.

Эдгээр дүн мэдээнээс харахад уул уурхайгүй уламжлал, уул уурхайгүй нүүдэлчин ахуй, уул уурхайгүй “Дэлхийд ганцхан босоо бичигтэй, дэндүү баян түүхтэй Монгол” оршсоор байна гэхэд бэрх болсон нь ойлгогдоно. Дээр дурдсанаа дахин хэлэхэд уламжлалт мал маллах арга ухаан уул уурхай хоёрынхоо зохистой тэнцвэр буюу балансыг зөв олох л бидний өнөөдрийн тулгамдсан асуудал ажээ. Эрдэмтэн мэргэдээс эхлээд эгэл ард олон маань үүнийг ойлгох хэрэгтэй. Гагцхүү төр, засгийн зөв бодлого шийдвэр “жинлүүр, хэмжүүр” болох учиртай.

Ерөөс нүүдэлчин хэв шинж, амьдралын хэв хэвшлийн үндэс нь байгаль, хүн, мал аж ахуй, энэ гурвын зөв нийлэмжит харилцаа, хоорондын шүтэлцээ юм. Үүн дундаа монгол нүүдэлч малчин нь байгаль, цаг уур, уул усны онцлогийг мал аж ахуйтайгаа зөв зохистой холбох нь хамгийн гол онцлог юм. Энэ зөв зохистой холбоос нь нүүдэлчдийн өв соёл гэсэн ойлголтыг хүн төрөлхтний хөгжил дэвшил оруулсан нэгээхэн том хувь нэмэр юм. Нүүдэлчдийн мал ахуйтайгаа болон байгальтай харилцах нарийн холбоосоос гадна хүн хоорондын харилцааны алтан хэлхээс, дэг жаяг, ёс зүй, тэрхүү эрхэм ухааныг монгол ухаан гэж ойлгож болно. Энэ монгол ухаан байгаль цаг уурын болон нийгмийн өөрчлөлтөд нүүдэлчдийг бэлэн байлгаж чаддаг. Хангай газар зуд болоход говь, тал руугаа нүүх, тал хээрийн бүст ган тохиоход өндөр уулын бүс рүү нүүж, малдаа тарга хүч авахуулах энэ байдлаа хамгийн энгийн малч ухаанд тооцно. Бүтэн жилийн энэ шилжилт хөдөлгөөний үр дүн нь “малаа онд сайн” оруулах гэсэн ойлголтыг бий болгоно.

Ингэж малаа онд сайн оруулж, үр ашгийг нь хүртэн, үр удмаа өсгөх тэрхүү олон зууны улбаатай арга ухаанд уул уурхай, хайгуул лиценз зэрэг нь саад тотгор болоод байгаа бол “хонь бүрэн чоно цатгалан” байх холч ухааныг хайхаас өөр гарцгүй. Малчид нь уужуу аажуу ухаанаа дэлгэж, олборлогчид нь хэтэрхий сувдаг зангаа танаж барьж чадах аваас зүй зохирол нийцнэ.

Аливаа зүйлийн олон төрөлт хэв маяг, янз байдлыг уялдуулан, нөхцөлдүүлэх чадвар нүүдэлчин монголчуудад бий. Эгээ л эдийн засгийн олон тулгуурт бодлого гэдэг шиг. Нэгэн зүйлийн бодол хүслийг, нэгэн хэлбэрийн ашиг орлогыг, нэгэн төрлийн байгалийн тэнцвэрийг тухайлан онцолж авч үзэлгүйгээр цаг үеэ мэдрэх, тухайн асуудал бэрхшээлийн даван туулах, шийдэл гарц олох арга ухааныг илүү эрхэмлэнэ. Монголын гэрийн 88 унины тав нь хугарлаа гэхэд нураад ороод ирдэггүйтэй адил юм. Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, ургамлын төрөл зүйл цөөрөх, ус хомсдох зэргээс шалтгаалан намар бүр буудаг бууц өтөг нь газрын гарцгүй болох үед монгол малчид сум сунган, аймаг алгасан тав, гуван жилээр нүүгээд явчихна. Байгалийг байгалийнх нь зүй тогтлоор нөхөн сэргээх гэж тэр. Цагийн саалтад төрж өссөн, малаа үе дамжуулан маллаж ирсэн газар нутаг нь өмнөх байдалдаа бүрэн ордоггүй юм гэхэд илтэд сэргэнэ гэдгийг тооцож ийм шийдвэр гаргана. Увс аймгийн Тэс суманд 1500 малтай байх уу, Улаанбаатарт буюу зах зээлдээ ойрхон Төв аймагт 800 малтай байсан нь дээр үү гэдгийг мөн нүүдлээр шийдэх боломжтой. Тэр боломж нөөцийг нь гаргаж өгөхөд л нэгэндээ бүү дарамт бол.

Давтан хэлэхэд зөв зохистой харилцаа, хамаарлаа л НЭГДҮГЭЭРТ тавь. Тэгвэл аандаа болно доо.

#онцолсон, #уул уурхай,