Цагдаагийн газар хоригдож байсан Махса Амини гэх эмэгтэй амиа алдсаны дараа Ираны ард иргэдийн дунд засгийн газрын эсрэг тэмцэл өрнөөд байна.
Тэгвэл даваа гарагт Ираны Курдын бүс нутагт болсон жагсаалын үеэр таван хүн Ираны аюулгүй байдлын албаныханд буудуулж амиа алдсан болохыг “Hengaw” хүний эрхийн ажиглагч мэдэгдэв. Тус байгууллагын мэдээлснээр амралтын өдрүүдэд бусад хотуудад 75 хүн бэртэж гэмтжээ.
Даваа гарагийн орой Тегераны амбан захирагч Мохсен Мансури “Twitter” хуудсаараа дамжуулан жагсагчдыг цагдаагийн биед халдаж, нийтийн өмчийг сүйтгэсэн хэмээн буруутгаад, “Тегеранд бүрэн бэлтгэгдсэн хүмүүс зохион байгуулалттайгаар үймээн дэгдээж байна” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн мягмар гарагт “ёс зүйгүй” хувцасласныхаа төлөө Ираны ёс суртахууны цагдаад баривчлагдсан 22 настай Амини гэх эмэгтэй баасан гарагт нас барсан болохыг албаны хүмүүс мэдэгдсэн. Эмэгтэйг “зүрхний шигдээс”-ийн улмаас комд орж, гурав хоног ухаангүй байсны эцэст амьсгал хураасан гэж мэдэгдсэн ч ар гэрийнхэн нь Аминиг ямар нэг зүрхний өвчингүй, эрүүл байсан гэж мэдүүлж байгаа юм.
Энэ явдал Ираны ард иргэдийг хилэгнүүлж, улмаар олон нийтийг хамарсан өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлээд байна.
Тегераны цагдаагийн командлагч Хоссейн Рахими Аминигийн үхлийг “золгүй явдал” гэж нэрлээд, саатуулагдаж байх хугацаанд нь түүний биед халдаагүй гэж даваа гарагт тайлбарлажээ.
Гэвч жагсагчид Аминиг эрүүдэн шүүсний улмаас амиа алдсан гэж үзэж байгаа бөгөөд нийслэл Тегеран, Исфахан, Караж, Машхад, Рашт, Саккес, Санандаж зэрэг хотуудад олон мянган хүн гудамжинд гарч шударга ёс нэхэж, хариуцлага тооцохыг шаардаж байна.
Бямба гарагт Аминигийн оршуулах ёслолын дараа түүний төрөлх Курдистан мужийн Саккез хотод эсэргүүцэл өрнөсөн бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэн, жагсаалыг тараажээ.
Ираны ёс суртахууны цагдаа нь тус улсын хууль сахиулах байгууллагын нэг хэсэг бөгөөд Исламын Бүгд Найрамдах Улсын хатуу дүрэм журмыг хэрэгжүүлэх, мөн эмэгтэйчүүдийг олон нийтийн газар толгойн алчуур буюу хижаб зүүхийг шаардах зэргээр хувцаслалтын дүрмийг мөрдүүлэх үүрэг хүлээдэг байна.
НҮБ-ын Хүний эрхийн алба (OHCHR) ёс суртахууны цагдаа нар сүүлийн саруудад гудамжны эргүүлийн ажиллагааг өргөжүүлж, “хижабыг сул” өмссөн эмэгтэйчүүдийг хэл амаар доромжилж, дарамт үзүүлж, баривчилж байна гэж мягмар гарагийн мэдэгдэлдээ дурдав.
Мөн алгадах, бороохойгоор цохих, цагдаагийн машин руу шидэх зэргээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж буйг олон тооны дүрс бичлэгээр баталгаажуулсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN

#Иран Улс,