Оросын холбоотон Хятад, Энэтхэг улс Украины дайныг энхийн хэлэлцээр байгуулах замаар зогсоохыг уриалав.
Бямба гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Орос болон Украинд хандан “хямралыг даамжруулахгүй, хөгжиж буй орнуудад нөлөөлөхгүй байхыг” уриалаад, Украины хямралыг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдэв.
Тэрээр “Хамгийн чухал зорилт бол энх тайвны төлөөх яриа хэлэлцээрийг дэмжих бөгөөд ... Гол шийдэл нь талуудын аюулгүй байдлын шаардлагыг харгалзан үзэж, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын архитектурыг бий болгох явдал юм” гэж хэлжээ.
Ван нь өнгөрсөн долдоо хоногт НҮБ-д айлчлах үеэрээ Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай дайн эхэлснээс хойш анх удаа уулзаж, хэлэлцээр хийсэн байна.
Энэ сарын эхээр Хятад улс Украины асуудлаар санаа зовниж байгааг тус улсын удирдагч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа Владимир Путин хүлээн зөвшөөрч байв.
АНУ-ын тагнуулын алба мөн Хятад улсыг дайнд цэргийн техник илгээхээс татгалзсан тул Орос Хойд Солонгос, Иран улсуудад найдахаас өөр аргагүй болсон гэж үзэж байна.
Хятадаас ялгаатай нь Энэтхэг АНУ-тай дотно харилцаатай ч уламжлалт батлан хамгаалахын ханган нийлүүлэгчийн хувиар Оростой түүхэн харилцаатай.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар “Украины мөргөлдөөний тухайд биднийг аль талыг дэмжиж байгааг байнга асуудаг. Ийм асуулт ирэх бүрт бид нэг л хариултыг өгнө - Энэтхэг улс энх тайвны талд байгаа бөгөөд энх тайвныг тууштай дэмжих болно. Бид яриа хэлэлцээр, дипломат харилцааг цорын ганц гарц гэж уриалсан талыг дэмжинэ” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #БНХАУ, #ОХУ, #Украины дайн,