Манай цагаар өглөөний 7:14 цагт Америкийн сансрын агентлагийн “Dart” (Double Asteroid Redirection Test) төхөөрөмж дэлхийгээс 11 сая км зайд орших “Dimorphos” нэртэй 160 метрийн диаметртэй сансрын биетийг 22,000 км/цагийн хурдтайгаар мөргөөд, устгасан байна.

“Dart”-ын зорилго нь дэлхийд заналхийлж болзошгүй сансрын чулуулгийн чиглэлд нөлөөлж чадах эсэхийг шалгах байсан ба туршилт амжилттай болсон эсэх нь ирэх долоо хоногуудад тодорхой болох гэнэ.

Туршилтын үр дүнг тооцоолохын тулд НАСА-ийн эрдэмтэд “Dimorphos”-ын тойрог замд өөрчлөлт орсон эсэхийг ажиглах юм. Уг биет нь “Didymos” нэртэй 780 метрийн диаметртэй солирыг тойрон эргэдэг байна.

Хос солирын хөдөлгөөнийг дэлхий дээрх 20 гаруй телескоп нарийн хэмжих аж.

Солирыг мөргөхөөс өмнө “Dimorphos” нь “Didymos”-ыг тойроход ойролцоогоор 11 цаг 55 минут зарцуулж байсан бол туршилтын дараа энэ хугацаа цөөн хэдэн минутаар багасах ёстой байна.

“Dart” төхөөрөмжийн камер “Dimorphos”-ыг мөргөх хүртлээ секунд тутамд дүрс авч, дэлхий рүү илгээж байсан бөгөөд эдгээр нотолгоон дээр үндэслэн бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон гэж НАСА мэдэгдэв.

Туршилтыг ахалсан Жонс Хопкинсийн их сургуулийн Хэрэглээний физикийн лабораторийн доктор Энди Ривкин “’Кинетик нөлөөллийн техник’ гэж нэрлэж буй энэхүү техникийг ирээдүйд хэзээ нэгэн цагт солир биднийг чиглэн ирвэл ашиглаж болно. Энэ бол маш энгийн санаа юм: сансрын хөлгөөр санаа зовоож буй биетийг мөргөж, сансрын хөлгийн масс болон хурдыг ашиглан тухайн биетийн тойрог замыг бага зэрэг өөрчлөхөд дэлхийг мөргөхийн оронд дэлхийг өнгөрөх болно” гэж тайлбарлав.

“Dart” өөрийн даалгавраа дуусгаад сүйрсэн байж болох ч “LiciaCube” нэртэй жижиг төхөөрөмж 50 км-ийн аюулгүй зайнаас туршилтыг ажиглаж байсан ба цуглуулсан өгөгдлөө ойрын өдрүүдэд дэлхий рүү илгээх юм.

Дөрвөн жилийн дараа Европын сансрын агентлаг (Esa) мөн “Didymos”, “Dimorphos”-ын хөдөлгөөний өөрчлөлтийг судлах гурван сансрын хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байгаа ба уг ажиллагааг нийтэд нь “Hera” даалгавар гэж нэрлэжээ.

Эх сурвалж: BBC

#Dimorphos, #наса,