Мягмар гарагт Япон улс Ерөнхий сайд асан Шинзо Абэд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэж байна.

Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Абэ долдугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэр амиа алдсаны дараа түүний удирдаж байсан эрх баригч Либерал ардчилсан нам (LDP) болон шашны гаж урсгалд тооцогдож буй Эв нэгдлийн сүм хоорондын харилцаа холбоо ил болсон. Уг хэрэг явдлын дараа Абэд зориулсан төрийн оршуулах ёслол Японы ард түмнийг хагаралдуулаад байна.

Улмаар төрийн оршуулах ёслол зохион байгуулах шийдвэр гаргасан одоогийн Ерөнхий сайд Фумио Кишида ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан ба түүний үнэлгээ урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрчээ. Үүний дараа Кишида уучлалт гуйж, нам болон Эв нэгдлийн сүм хоорондын харилцааг таслахаа амласан.

Арга хэмжээ авахаа амласан ч ард иргэд нь Абэгийн төрийн оршуулах ёслолыг эсэргүүцсэн хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй үед төсвөөс ёслолд 11.5 сая доллар зарцуулж байгаа нь иргэдийн уур бухимдлыг улам өдөөжээ.

Гэсэн ч мягмар гарагт орон нутгийн цагаар 14 цагт оршуулах ёслол төлөвлөгөөний дагуу эхэллээ.

Абэгийн дурсгалыг хүндэтгэх ёслолд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 4,300 орчим хүн оролцож байна.

Ёслолын ажиллагааны эхэнд улстөрчийн эхнэр Акиэ Абэ чандрыг нь Токиогийн “Nippon Budokan” танхимд оруулж ирэхэд хүндэт харуул их буугаар 19 удаа бууджээ.

Абэгийн төрийн оршуулга нь 1967 онд Ерөнхий сайд асан Шигэрү Ёшидагийн оршуулгаас хойш зохион байгуулж буй анхны төрийн хэмжээний хүндэтгэлийн ёслол юм.

Токио хотод аюулгүй байдлыг чангатгаж, оршуулгын газрын ойр орчмын сургуулиудыг хааж, 20,000 орчим цагдаа нар арга хэмжээний аюулгүй байдлыг хангахаар дайчлагдсан байна.

Ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд олон мянган япончууд өглөөнөөс хойш Шинзо Абэд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байгаа бол оршуулах ёслолыг эсэргүүцсэн жагсаал мөн Токиод болж байна.

Саяхан “Asahi” телевизийн явуулсан санал асуулгад оролцогчдын дөнгөж 30 хувь нь оршуулгын ёслолыг зохион байгуулахыг дэмжсэн бол 54 хувь нь эсэргүүцсэн хариулт өгчээ.

Эх сурвалж: Reuters

#Шинзо Абэ, #Япон улс,