Украины Оросын эзэмшилд байгаа дөрвөн бүс нутагт зохион байгуулсан санал хураалт өндөрлөж, бүс нутгуудад Оросоос томилсон албан тушаалтнууд нэгдэх тухай санал хураалтад оролцсон хүмүүс бараг бүгдээрээ дэмжлэг үзүүлсэн гэж мэдэгдэв.

Уг санал асуулгыг Украины засгийн газар болон түүний холбоотнууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж буруушааж байна.

Санал хураалтыг салан тусгаарласан зүүн муж болох Донецк, Луганск, мөн өмнөд хэсгийн Оросын эзэмшилд байгаа Херсон, Запорожье зэрэг мужид зохион байгуулсан ба нийт дөрвөн сая хүртэлх хүн санал өгөх ёстой.

Орос руу дүрвэсэн хүмүүс мөн саналаа өгсөн бөгөөд санал хураалтын хэсэгчилсэн дүнгээр Орост нэгдэхийг дэмжсэн санал олонх болсон байна.

Донецк, Луганскийн Оросыг дэмжигч засаг захиргааны хяналтанд байдаг агентлагуудын мэдээлснээр бүс нутгийн хүн амын 99.23 хувь нь Орост нэгдэхийг дэмжжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ хүчээр булаан авсан газар нутгаа өөртөө нэгтгэхийг оролдож байгаа нь НҮБ-ын дүрмийг харгис хэрцгийгээр зөрчсөн үйлдэл гэж буруутгав.

Үүний зэрэгцээ, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ЕХ-ноос Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.

Кулеба “Оросын эдийн засагт цохилт өгөхүйц тодорхой зүйл бүхий туйлын ноцтой, үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай. Бүх нийтийн санал асуулга гээч зүйлд хэдий чинээ зөөлөн хариу үйлдэл үзүүлнэ, төдий чинээ Орос улам өргөжиж, цаашид илүү их газар нутгийг өөртөө нэгтгэх сэдэл нь нэмэгдэнэ” гэж хэлжээ.

Их Британи улс бүх нийтийн санал асуулгын эсрэг хариу арга хэмжээ авч, санал хураалтыг зохион байгуулахад оролцсон Оросын дээд албан тушаалтнуудад чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен барууны орнууд Оросын үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин хэлээд, Кремльд “ноцтой хохирол учрах болно” гэж анхааруулав.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #ОХУ, #Украины дайн,