Украины дайнд байлдахгүйн тулд эх орноосоо дүрвэж буй орос залуус хилийн боомтууд дээр урт дараалал үүсгээд байгаа. Тэгвэл Орос улс өндөр ачаалалтай байгаа Гүржийн хилийн боомт дээр цэрэг татлагын төв нээхээр болжээ.

“Верхний Ларс” боомтын алба хаагчид дайчилгааны насны иргэдэд зарлан дуудах хуудас тараах үүрэг хүлээнэ гэж эрх баригчид мэдэгдэв.

Сүүлийн үеийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харвал Гүржийн хилээр нэвтрэх автомашины цуваа олон километр үргэлжилсэн байна.

“ВВС”-ийн сурвалжлагч Райхан Демитригийн мэдээлснээр Оросын иргэд хилээр гарахын тулд олон цагаар хүлээж, өлсөж, ядарч байгаа ч аюулгүй байдалд хүрсэндээ баяртай байгаа гэв. Зарим хүмүүс чемоданаа чирсээр алхаж ирж байгаа бол зарим нь машин эсвэл дугуйгаар олон километрийн цаанаас ирсэн байна.

“Верхний Ларс” боомт нь ОХУ-ын Хойд Осетийн Бүгд Найрамдах Улсад хамаардаг бөгөөд тус улсын Дотоод хэргийн яам боомтод 60 албан хаагчийг томилсон гэж мэдэгджээ. Мөн цэрэг татлагын төв “ойрын хугацаанд” ажиллаж эхлэх тухай мэдэгдсэн байна.

Гүржийн хилээс гадна Монгол, Казахстантай хиллэдэг боомтууд дээр урт дараалал үүсээд байгаа.

Мягмар гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “найдваргүй нөхцөл байдлаас” зугтаж буй Оросын иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тэднийг хамгаалахаа амлажээ.

Мөн өдөр Оросын Батлан ​​хамгаалах яам цэргийн албанаас зайлсхийж, гадаад руу зорчсон Оросын иргэдийг шилжүүлэн авах хүсэлт гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Есдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласан бөгөөд ингэхдээ зөвхөн цэргийн туршлагатай 300,000 хүнийг цэрэгт татна гэж мэдэгдсэн.

Гэвч Кремль цэрэгт татагдах хүмүүсийн бодит тоог нууцалсан бөгөөд нэг сая хүртэлх хүнийг цэрэгт татахаар төлөвлөж байгаа тухай Оросын сөрөг хүчний хэвлэл мэдээллийн хэрэгсэл эх сурвалжаас эш татан мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC

#ОХУ, #Украины дайн,