Финланд улс баасан гарагаас эхлэн Оросын жуулчдад хилээ хаахаар болжээ. Гэхдээ Оросын иргэд гэр бүлийнхэн дээрээ зочлох эсвэл ажлын журмаар, суралцах зорилгоор тус улсад нэвтрэх боломжтой гэж Гадаад хэргийн сайд хэлэв.
Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг дайчилгаа зарласны дараа Украины дайнаас зайлсхийж буй залуус Финланд гэлтгүй бусад хилийн боомтууд дээр урт дараалал үүсгэж, тэр дундаа Оросын иргэдийн визгүй зорчих боломжтой Гүржийн хилийн боомт хамгийн их ачаалалтай байна.
Оростой 1,300 км газар нутгаар хиллэдэг Финланд руу зорчиход виз шаарддаг ч хэсэгчилсэн дайчилгааны дараа тус улсын хилийн боомтыг зорих оросуудын тоо мөн нэмэгджээ.
Пүрэв гарагт Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто хэвлэлийн бага хурал дээр дайчилгааны тушаал шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлсэн гэж хэлээд, “Энэ шийдвэр нь Оросоос Финланд руу хийж буй аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал болон Финландаар дамжин өнгөрөх транзит тээврээс бүрэн сэргийлэх зорилготой” гэж мэдэгдэв.
Тэрээр мөн Оросын иргэдийн урсгал Финландын олон улсын харилцаанд аюул учруулж байна гэж үзсэн байна.
Энэхүү арга хэмжээ шөнө дундаас хэрэгжиж эхлэх бөгөөд Шенгений жуулчны визтэй оросуудыг мөн тус улсад нэвтрэхийг хоригложээ.
Одоо Оросын иргэд Финландыг зорихын тулд ажил хэргийн болон хувийн урилгаар урьдчилан виз мэдүүлэх шаардлагатай болж байна.
Гэвч энэ сарын эхээр Европын холбоо Оростой байгуулсан визний хэлэлцээрээ түдгэлзүүлснээр Оросын иргэдэд виз авахад илүү хүндрэлтэй болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш нэг сая гаруй хүн Оросоос Европын холбооны орнууд руу аялжээ.
Түүнчлэн Оростой хиллэдэг Европын холбооны бусад орнууд болох Польш, Эстони, Латви, Литва улсууд энэ сарын эхээр Оросын жуулчдад хилээ хаасан.
Оростой 195 км-ээр хиллэдэг Норвеги улс ЕХ-ны гишүүн биш боловч Шенгений аялал жуулчлалын бүсийн нэг хэсэг учраас зохих визтэй Оросын иргэд Европын бусад 25 улс руу аялах боломжтой гэсэн үг юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт Норвеги улс Оростой визгүй зорчих олон жилийн хэлэлцээрээ түдгэлзүүлсэн.
Гэсэн хэдий ч дайчилгаа зарласны дараа Норвегийн Сторског шалган нэвтрүүлэх цэгээр Оросоос гарах урсгал бага зэрэг нэмэгдсэн гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC