АНУ-ын армийн хошууч эмч болон түүний эхнэр болох иргэний эмч нарыг Оросын засгийн газарт мэдээлэл задруулахыг завдсан хэргээр буруутгажээ.
Тодруулбал, Жэйми Ли Хенри, Анна Габриэлиан нарыг цэргийн эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн талаарх нууц мэдээллийг Оросын талд дамжуулахаар төлөвлөж байсан хэрэгт буруутгасан байна.
Хосыг баривчилсны дараа пүрэв гарагт Мэрилэнд мужийн Балтимор хотын шүүхэд гаргасан яллах дүгнэлтийн дагуу тэднийг хуйвалдаан зохион байгуулж, эмнэлгийн мэдээлэл задруулсан хэрэгт буруутгажээ. Прокурорын хэлснээр тэд Оросын засгийн газарт АНУ-ын засгийн газар болон цэргийнхэнтэй холбоотой хүмүүсийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл дамжуулахаар төлөвлөж байсан гэнэ.
Яллах дүгнэлтэд дурдсанаар 39 настай хошууч Хенри нь өөрийн ажиллаж байсан цэргийн томоохон бааз болох Форт Брагг дахь эмнэлгийн хувийн бүртгэлд нэвтрэхийн тулд хамгаалалтын үнэмлэхээ ашиглахаар төлөвлөж байсан байна.
Харин 36 настай доктор Габриэлианыг Балтимор дахь Жонс Хопкинс эмнэлгээс мэдээлэл авахаар төлөвлөж байсан гэж буруутгажээ.
Хэдэн сарын өмнө, Орос Украин руу цөмрөн орсны дараа тэрээр Вашингтон дахь Оросын элчин сайдын яаманд өөрийн тусламжаа санал болгосон байна. Үүний дараа наймдугаар сарын дундуур түүнтэй Оросын элчин сайдын яаманд ажилладаг гэх үнэн хэрэгтээ Холбооны мөрдөх товчооны ажилтан холбогджээ.
Яллах дүгнэлтэд дурдсанаар уулзалтын үеэр Габриэлиан нь төлөөлөгчид хандан “Оросын төлөөх эх оронч үзлээс болж ажлаасаа халагдах, шоронд орох байсан ч Орост чадах чинээгээрээ туслахыг хүссэн” тухайгаа ярьсан байна.
Мөн тэрээр эхнэрээ хэрэгт татан оруулж, төлөөлөгчид баазын эмнэлгийн мэдээлэл, АНУ-ын арми Украинд тусламж үзүүлэхийн тулд хэрхэн сургаж байгаа талаарх мэдээлэлд хандах боломжтой талаар ярьжээ.
Түүний эхнэр хошууч Хенри мөн төлөөлөгчид Орост үнэнч зүтгэхээ хэлж, Оросын армид сайн дураараа элсэх талаар бодож байгаагаа ярьсан байна.
Шүүгдэгчид гэм буруутай нь тогтоогдвол хуйвалдааны хэргээр дээд тал нь тав, эрүүл мэндийн мэдээлэл задруулсан хэргээр 10 жилийн хорих ял сонсож магадгүй.
2015 онд армийн хошууч Хенрид нэр, хүйсээ албан ёсоор өөрчлөх зөвшөөрөл олгосны дараа хосууд гэрлэсэн бөгөөд тэрээр трансжендер гэдгээ ил гаргасан АНУ-ын армийн анхны офицер юм.
Эх сурвалж: BBC

#АНУ, #ОРос, #ТАГНУУЛЫН ХЭРЭГ,