Бямба гарагийн орой Индонезийн зүүн бүсийн Маланг хотын хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд эмх замбараагүй байдал үүсэж, улмаар 125 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ.

“Arema FC” “Persebaya Surabaya” багийн эсрэг 3:2-оор хожигдсоны дараа олон мянган хөгжөөн дэмжигчид нь Канжурухан цэнгэлдэх хүрээлэнгийн талбай руу дайран орсон гэж зүүн Жава мужийн цагдаа нар мэдэгдэв. Офицерууд үймээн самууныг дарахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, сандарсан хөгжөөн дэмжигчид гарц руу гүйх үед үймээн дэгдсэн байна.

Хохирогчдын зарим нь эмх замбараагүй байдал дунд амьсгал нь боогдож, зарим нь олны хөлд гишгэгдэж амиа алджээ. Зүүн Ява мужийн дэд захирагч Эмил Дардакийн хэлснээр цэнгэлдэх хүрээлэнд 125 хүн, түүний дотор хоёр цагдаа амиа алдсан байна. Мөн хохирогчдын дунд таван настай хүүхэд байсан тухай эмнэлгийн дарга орон нутгийн телевизэд мэдэгдэв.

Цэнгэлдэх хүрээлэн 42,000 хүний суудалтай бөгөөд эрх баригчдын мэдэгдсэнээр уг тоглолтын бүх тасалбар зарагдсан байжээ. Түүнчлэн цагдаа нарын тооцоолсноор 3,000 орчим хүн талбай руу дайран орж, цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах машинуудыг шатаасан бөгөөд наад зах нь таван цагдаагийн машин, ачааны машин шатсан байна.

Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо эмгэнэлт явдлыг мөрдөн шалгаж, бүх хөл бөмбөгийн тэмцээний аюулгүй байдлыг шалгахыг тушааж, тус улсын хөл бөмбөгийн холбоонд “аюулгүй байдлын сайжруулалт” дуустал бүх тоглолтыг түр зогсоохыг үүрэг болгов.

Энэ хооронд “FIFA”-ийн Ерөнхийлөгч Жанни Инфантино болсон явдалд харамсаж буйгаа хэлээд, эмгэнэл илэрхийлжээ.

Индонезид хөгжөөн дэмжигчдийн хооронд хүч хэрэглэх явдал байнга гардаг бөгөөд клуб хоорондын хүчтэй өрсөлдөөн дэмжигчдийн хоорондын маргааныг өдөөдөг байна. “Arema FC” болон “Persebaya Surabaya” багууд эртний өрсөлдөгчид аж.

Индонезийн Улс төр, хууль эрх зүй, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайдын хэлснээр эрх баригчид тэмцээнийг орой биш үдээс хойш зохион байгуулах зөвлөмж өгсөн ч зохион байгуулагчид үүнийг үл тоомсорлосон, мөн засгийн газар 38,000 тасалбар хэвлэхийг зөвшөөрсөн боловч 42,000 тасалбар зарагдсан тухай мэдэгджээ.

Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага болох “FIFA”-ийн аюулгүй байдлын дүрэмд зааснаар хөл бөмбөгийн тоглолт болж буй газарт цагдаа нар галт зэвсэг, хий авч явах эсвэл ашиглахыг зөвшөөрдөггүй аж.

Индонез улс нь ирэх оны тав, зургадугаар сард “FIFA U-20 World Cup”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна ирэх жилийн “Asian Cup”-ыг зохион байгуулах санал тавиад байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

#Индонез, #хөл бөмбөг,