Оросыг дэмжигч бүлэглэлүүд Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-г дэмжих, АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд крипто валютаар хөрөнгө босгож байгаа тухай нэгэн судалгааны тайланд дурджээ.
Есдүгээр сарын 22-ны байдлаар хөрөнгө босгох үүрэгтэй эдгээр бүлгүүд нь хоёрдугаар сарын 24-нд халдлага эхэлснээс хойш крипто валютаар 400,000 доллар цуглуулсан гэж дижитал хөрөнгө, эрсдэлийн удирдлагын “TRM Labs” компани мэдээгдэв.
Судалгаанаас харвал эдгээр бүлгүүд “Telegram” аппликейшн ашигладаг ба Оростой холбоотой зэвсэгт хүчний бүлгүүдэд тусламж үзүүлэх, мөн Украинтай хиллэдэг ойролцоох газруудад байлдааны бэлтгэл сургуулилалтыг дэмжих зорилгоор хандив цуглуулдаг байна.
Эдгээр бүлгүүдийн нэг нь “Task Force Rusich” бөгөөд тус бүлгийг АНУ-ын Сангийн яам “Украины эсрэг тулалдаанд Оросын армитай мөр зэрэгцэн байлдаж байгаа неонацист хагас цэрэгжсэн бүлэг” гэж тодорхойлсон байна. Энэ шалтгаанаар тус яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFCA) “Task Force Rusich”-ийн эсрэг хориг тавьжээ.
Тус бүлэг “Telegram” сувгаар дамжуулан дулаан мэдрэгч төхөөрөмж, радио гэх мэт зүйлс худалдаж авахын тулд санхүүжилт босгож байсныг “TRM Labs” тогтоосон байна.
Мөн Украин дахь Оросын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2014 онд байгуулагдаж байсан “Novorossia Aid Coordinating Center” буюу Шинэ Оросын тусламж зохицуулах төв нь нисгэгчгүй онгоц худалдан авах зорилгоор голдуу “Bitcoin”-оор, 21,000 долларын үнэ бүхий крипто валют цуглуулсан болохыг тайланд дурджээ.
Өргөн хүрээний санхүүгийн хориг арга хэмжээнд өртсөн тус улсын хагас цэрэгжсэн бүлгүүд бага хэмжээний крипто валютыг фиат валют руу шилжүүлэхдээ шаардлага хангаагүй буюу мөнгө угаахтай тэмцэх болон бусад дүрэм журмыг дагаж мөрддөггүй биржүүдийг ашигладаг байх магадлалтай гэж “TRM Labs” үзэж байна.
Тус байгууллага эдгээр бүлгүүдийг Оросын засгийн газартай хамтран ажилладаг, эсвэл Кремлийн зүгээс ямар нэгэн дэмжлэг авдаг эсэхийг мэдэх боломжгүй гэж тайлбарлав.
Оросоос гадна Украин улс мөн дижитал валютыг ашиглан өөрийгөө хамгаалах зорилгоор хандив цуглуулж байгаа билээ.
Эх сурвалж: CNBC

#криптовалют, #ОРос,